2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02355

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02355

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, ..., Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч Ж.Байгалмаа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг,  дугаар хороо, ... 68,  тоот хаягт байрлах, На к ХХК /РД..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг,  А, байр тоот хаягт байрлах, Х хө а а, хө үй я,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг,  дугаар хороо, Их жанжин Д....ын нэрэмжит талбай,  байрлах, Мо Ул За гат холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 1,276,153,685 төгрөгийг Х хө а а, хө үй янаас гаргуулах, 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт оруулж батлуулахыг Мо Ул За гат даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О,

Хариуцагч М У За гаын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.До,

Хариуцагч Х хө а а, хө үй яны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.Э,

Иргэдийн төлөөлөгч Г.Цэ

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч На к ХХК нь хариуцагч Мо Ул За га, Х хө а а, хө үй яанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

М У За гааас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолыг гаргаж ноолуур бэлтгэхэд зориулан 300 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох агуулга бүхий арга хэмжээ хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөгжлийн банк, Сангийн сайд, Х, хө аах, х үй с нарт тус тус даалгасан юм.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг хүлээсэн Х хө а а, хө үй я нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж На к ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Х хө а а, хө үй яны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/121 дугаар илт хууль бус Бодлогын гэрээний ноолуур худалдаж авах үнийг тогтоосон заалтууд илт хууль бус болохыг тогтоож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.4-т зааснаар нэхэмжлэгч На к ХХК нь хариуцагч Х хө а а, хө үй яны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/121 дугаар илт хууль бус Бодлогын гэрээний улмаас учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр жич нэхэмжлэл гаргах эрхтэй дурдаж шийдвэрлэсэн.

Дээрх Бодлогын гэрээний улмаас одоогийн байдлаар 1,276,153,685 төгрөгийн хохирол учраад байгаа тул хариуцагч Х хө а а, хө үй янаас уг хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна.

Манай компани хариуцагч нарын илт хууль бус шийдвэрийн дагуу бодлогыг нь хэрэгжүүлж 2020 онд нийт 76,000 кг боловсруулаагүй ноолуурыг зах зээлийн үнээс өндрөөр кг тутмыг нь 85,000 төгрөгөөр малчдаас худалдаж авсан бөгөөд үүнээс 36,000 кг ноолуурыг хагас боловсруулан нэмүү өртөг шингээсэн 1 бүрийн үнэ нь 88,529.57 төгрөг болсон. Харин тухайн ноолуурыг БНХАУ-д экспортолж зах зээлийн үнээр буюу кг тутмыг 78,000 төгрөгөөр худалдаж алдагдал хүлээж, хохирол нь кг тутамд 10,529.57 төгрөг нийт 379,064,739.46 төгрөгийн бодит хохирол учраад байна. Энэ нь малчдаас худалдаж авсан баримтууд болон БНХАУ-д экспортолсон гэрээ, баримтуудаар нотлогдоно.

Уг зах зээлийн үнээс өндрөөр 85,000 төгрөгөөр худалдаж авсан нийт 76,000 кг ноолуураас 40,000 кг боловсруулаагүй ноолуурыг кг тутмыг нь 80,000 төгрөгөөр Монголын Хөдөө аж ахуйн биржээр эргүүлэн худалдаж кг тутамд 5,000 төгрөгийн алдагдал хүлээж нийт 200,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Энэ нь Монголын Хөдөө аж ахуйн биржээр арилжаалсан баримтаар нотлогдоно.

Мөн Бодлогын гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн хариуцагч яам нь манай компанийн худалдаж авсан ноолуур бүрийн үнийн дүнд дүйцэх хөнгөлттэй зээлийг олгох, нийт худалдаж авсан 76,000 кг ноолуурын үнэд ногдох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгох үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 181 дүгээр шийдвэрээр тогтоосон бөгөөд уг үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас манай компанид арилжааны банкны өндөр хүүтэй зээлийн хүү, алдангийн төлбөрийн нийт 697,088,946 төгрөгийн бодит хохирол учраад байна. Энэ нь Капитрон банкны нэхэмжлэл түүнд холбогдох тооцооны баримтаар нотлогдоно.

Хэрэв тухайн цаг хугацаанд нь яам Бодлогын гэрээний үүргээ биелүүлж нийт худалдаж авсан ноолуур бүрийн үнэд ногдох зээлийг шийдвэрлэж, зээлийн хүүгийн зөрүүг олгосон бол манай компани арилжааны банкны өндөр хүүтэй зээлийн төлбөрийг төлөх эрсдэлд орохгүй байсан юм.

Бодлогын гэрээний зорилго нь зээл олгох, хүүгийн зөрүүг төлөх, зээлээр ноолуур худалдан авч байгаа эсэхэд хяналт тавих юм.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлын мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэх тохиолдолд шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх зорилгоор улсын төсөвт уг хөрөнгийг суулган батлуулж гаргуулна.

Иймд хариуцагч Х хө а а, хө үй янаас 1,276,153,685 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч М У За гааас Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар Засгийн газарт төсөв батлах эрх байхгүй тул хариуцагч биш гэсэн тул 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч Мо Ул За гат даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х хө а а, хө үй я нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

М У За гаын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолын дагуу Олон Улсад шинэ коронавирус халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний эх үүсвэрийг шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд болон Х, хө аах, х үй сад даалгаж, мөн энэ тогтоолоор түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Х, хө аах, х үй сад даалгасан.

Уг ажлын хүрээнд Х хө а а, хө үй я, Са я, ... банк хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ байгуулсан. Х хө а а, хө үй янаас Засгийн газрын 101 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020 оны 4 дүгээр сард нэр бүхий 5 аж ахуйн нэгжтэй Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдамж, чиглэлээр хангахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах тухай Бодлогын гэрээ байгуулсан.

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болон 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр На к ХХК-аас гаргасан хүсэлтийг үндэслэн Х хө а а, хө үй я нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаар бүхий Бодлогын гэрээ байгуулсан ба тус компани нь Хэнтий, ..., Дундговь аймгийн 1100 орчим малчин, мал бүхий этгээдээс ноолуур худалдаж авсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 860 өрхийн 63,190.8 кг ноолуурыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд худалдан авсан. Өөрөөр хэлбэл, худалдан авсан дийлэнх ноолуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас авсан байдаг. Зүүн аймгийн /Хэнтий, Дорнод, .../ ноолуур нь эрт гардаг учир хог шороо болон хялгасны агууламж бага, угаахын гарц өндөр байдаг тул бусад бүс, аймгуудын ноолуураас жил бүр илүү үнэтэй, өрсөлдөөн болон эрэлт ихтэй байдаг. Иймд гэрээний хавсралтад ноолуурын үнийг аймаг тус бүрийн ноолуурын чанараас хамааруулан ялгаатай тогтоосон болно. Хариуцагчийн зүгээс үнэ тулгасан асуудал байхгүй ба бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь зүүн аймгаас өрсөлдөөн ихтэй, чанар сайтай ноолуур бэлтгэсэн.

Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээнд Са я нь зээлийн хүүгийн хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Х хө а а, хө үй яны сайдын багцаас зарцуулах саналыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, Х хө а а, хө үй я нь гэрээний дагуу хүүгийн төлөлтийг Хөгжлийн банкинд шилжүүлэх, Хөгжлийн банк нь шаардлага хангасан арилжааны банк болон аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаар тохиролцсон. Х хө а а, хө үй янаас олгосон 9 хувийн хүүгийн хөнгөлөлт нь зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу буюу түүхий ноолуур худалдан авсан зээлдэгч аж ахуйн нэгжийн өмнөөс Хөгжлийн банкинд төлж байгаа хүүгийн зөрүү юм.

Энэхүү хүүгийн хөнгөлөлтийг аж ахуйн нэгжид бус Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг ашигласны төлөө төлсөн хүү юм. Харин зээлдэгч аж ахуйн нэгж өөрийн төлөх ёстой 3 хувийн зээлийн хүүг бүрэн хариуцах үүрэгтэй болно.

Бодлогын гэрээний 4.2-т зааснаар зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох аливаа эрсдэлийг яам хариуцахгүй гэж тодорхой заасан. Захиргааны шүүхээс гэрээний холбогдох үнэ тогтоосон заалтуудыг илт хууль бус байна гэж тогтоосон ба дээрх 4.2 заалт хүчинтэй хэвээрээ байх тул Капитрон банк ХК-аас зээлсэн хүүгийн төлбөр болох 697,088,946 төгрөгийн хохирол нь хариуцагчид хамааралгүй.

Нэхэмжлэгч 76,000 кг ноолуур авахад 2,3 тэрбум төгрөг хүрэлцэхгүй тул авсан зээлээсээ их ноолуур худалдан авч алдагдал хүлээсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаар Наранзоригт гэх хуулийн этгээд БНХАУ руу ноолуур гаргахаар гэрээ байгуулсан учир бодит хохирол гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Мо Ул За га нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд халдаж шийдвэрлэхээр заасан.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудаас харахад улсын төсвийг Засгийн газар биш, Улсын Их Хурал баталдаг гэдэг нь тодорхой байгаа ба Засгийн газарт төсөв батлах эрх байхгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төсвийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг ба энд заасан бүрэн эрх дотор Засгийн газар төсөв батлах эрхтэй гэсэн агуулга мөн байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Засгийн газар хариуцагч биш юм.

Түүнчлэн манайд холбогдуулан гаргасан шаардлага нь иргэний хэргийн шүүхэд хамааралгүй.

Иймд На к ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Г.Цэ гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал болох На к ХХК-ийн нэхэмжилж буй 1,276,153,685 төгрөгийг хариуцагч тал болох Х хө а а, хө үй я болон Мо Ул За га бүрэн барагдуулах ёстой гэж иргэдийн төлөөлөгчөөр оролцож буй Г.Цэ миний бие үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7-10/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-11-18/, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 424 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-19-26/, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээ /хх-27-28/, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20/19 дугаар Угаасан цэвэр ноолуур худалдах, худалдан авах гэрээ /хх-29-30/, Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ /хх-31-38/, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэл /хх-39-40/, На к ХХК-ий Хөдөө, аж ахуйн биржээр арилжаалагдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт /хх-41-42/, Депозит дансны хуулга /хх-178-199/, Гурванбаян тосгоноос үндэсний үйлдвэрт ноолуур тушаасан малчдын судалгаа /хх-200-205/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багаас ноолуур худалдан борлуулах малчин өрхийн жагсаалт /хх-206-232/

 

Малчдаас авсан ноолуурын гэрээ, падан, банкны мөнгө шилжүүлсэн баримт /1-хх-12хх/, нийт-2644 хуудас,

 

6. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/08862 дугаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас /13хх -57-59/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /13хх -60/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/02845 дугаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж / 13хх-61-64/

 

7. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Х хө а а, хө үй я, Са я, ... банк нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ /13 хх-45-48/, Х хө а а, хө үй я, Са я, ... банк нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ /13хх -49-52/, Х хө а а, хө үй я, Са я, ... банк нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох өөрчлөлт оруулах гэрээ /13 хх-53-54/, Х хө а а, хө үй я, Са я, ... банк нарын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох нэмэлт оруулах гэрээ /13хх- 55-56/, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-аас На к ХХК нь 2020 онд тус биржээр дамжуулан хэдэн кг ноолуурыг арилжаанд оруулсан, Бодлогын гэрээний дагуу малчдын дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн талаарх тодорхойлолт, баримт /13хх -86-97/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч На к ХХК нь хариуцагч Х хө а а, хө үй я, Мо Ул За гат холбогдуулан хариуцагч Х хө а а, хө үй янаас хохиролд 1,276,153,685 төгрөгийг гаргуулах, Мо Ул За гат 1,276,153,685 төгрөгийг улсын төсөвт оруулж батлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч На к ХХК-аас хариуцагч Мо Ул За гат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хариуцагч Мо Ул За гат даалгах гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч На к ХХК-ийн хариуцагч Х хө а а, хө үй яанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Мо Ул За гат холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч На к ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Цар тахлын үед малчдыг дэмжих зорилгоор М У За гааас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолыг гаргаж ноолуур бэлтгэхэд зориулан 300 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох агуулга бүхий арга хэмжээ хэрэгжүүлэхээр болж энэ хүрээнд Х хө а а, хө үй я нь манай компанитай Бодлогын гэрээ байгуулсан.

Бодлогын гэрээгээр ноолуур худалдаж авах үнийг шууд тогтоосон ба үнэ тогтоосон гэрээний заалтууд илт хууль бус болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Манай компани дээрх бодлогыг хэрэгжүүлж гэрээний дагуу 2020 онд Хэнтий, ..., Дундговь аймгаас 76,000 кг боловсруулаагүй ноолуурыг зах зээлийн үнээс өндрөөр буюу кг тутмыг нь 85,000 төгрөгөөр малчдаас худалдаж авсан. Үүнээс 36,000 кг ноолуурыг хагас боловсруулан нэмүү өртөг шингээж БНХАУ-д экспортолж 379,064,739.46 төгрөгийн бодит хохирол учирсан. 40,000 кг боловсруулаагүй ноолуурыг кг тутмыг нь 80,000 төгрөгөөр Монголын Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаж 200,000,000 төгрөгөөр хохирсон.

Түүнчлэн хариуцагч Х хө а а, хө үй янаас 76,000 кг ноолуурын үнэд ногдох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгох үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид арилжааны банкны өндөр хүүтэй зээлийн хүү, алдангийн төлбөрийн нийт 697,088,946 төгрөгийн бодит хохирол учирсан.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Бодлогын гэрээний холбогдох заалт илт хууль бус болох нь тогтоогдсон учир өөрт учирсан хохирлыг шаардах эрх үүссэн гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Х хө а а, хө үй я нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, М У За гааас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолоор Олон Улсад шинэ коронавирус халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Уг ажлын хүрээнд Х хө а а, хө үй я, Са я, ... банк хооронд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ байгуулсан.

Х хө а а, хө үй янаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч компанитай Бодлогын гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчид үнэ тулгасан асуудал байхгүй, нэхэмжлэгч нь хог шороо болон хялгасны агууламж бага, угаахын гарц өндөр, чанар сайтай, өндөр үнэтэй байдаг Хэнтий, ..., Дундговь аймгийн 1100 орчим малчин, мал бүхий этгээдээс ноолуур худалдаж авахдаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 860 өрхийн 63,190.8 кг ноолуурыг бэлтгэсэн. Нэхэмжлэгч нь өөрийн авсан зээлээс давуулан 76,000 кг ноолуур худалдан авч алдагдал хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар Наранзоригт гэх хуулийн этгээд БНХАУ руу ноолуур гаргахаар гэрээ байгуулсан учир бодит хохирол гэдэг нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг төлж барагдуулах үндэслэлгүй гэж татгалзсан.

 

4. Хариуцагч Мо Ул За га нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хуульд зааснаар улсын төсвийг Засгийн газар биш, Улсын Их Хурал баталдаг. Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт төсвийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг ба Засгийн газар төсөв батлах эрхтэй гэсэн агуулга мөн байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Засгийн газар хариуцагч биш юм. гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. М У За гаын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Олон Улсад шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвар дэгдсэний улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан ноолуурын салбарыг дэмжих зорилгоор М У За гааас 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолыг баталжээ.

Тогтоолоор Монголбанкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй уялдуулан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах, ноолуур бэлтгэхэд зориулан 300.0 (гурван зуун) хүртэл тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, зээлдэгч 3 хувийн хүү төлөх нөхцөлөөр олгох, түүхий эд барьцаалах, зээлдэгчийн бонд болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдан авах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөгжлийн банкны болон арилжааны банкны эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг ... банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвлөж, Түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 200.0 (хоёр зуун) тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүгийн зөрүүд олгох 30.0 (гучин) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд, Х, хө аах, х үй с нарт даалгаж, Түүхий эдийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах арга хэмжээг тухай бүр нь авч ажиллахыг Х, хө аах, х үй сад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

5.2. М У За гаын 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Х, хө аах, х үй с, Сангийн сайд, ... банкны хооронд ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын орлогыг тогтвортой байлгах, экспортыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлээр 2020 онд ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид Хөгжлийн банкны эх үүсвэрээр жилийн 3 хувийн 1 жилийн хугацаатай шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох зээлийг санхүүжүүлэх, түүнтэй холбоотой асуудлаар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 200403/01/093, 3/28, 32 дугаартай Ноолуур бэлтгэлийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээ,

2020 онд ноолуур бэлтгэх зориулалтаар аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлд хүүгийн хөнгөлөлт олгохтой холбогдон үүсэх харилцаатай холбоотой 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200513/01/158, 54, 2/37 дугаартай Ноолуур бэлтгэлийн зээлд хүүгийн хөнгөлөлт олгох гэрээ болон гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг тус тус байгуулсан байна.

 

5.3. Дээр дурдсан М У За гаын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээг үндэслэн На к ХХК, Х хө а а, хө үй яны хооронд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 200420/01/121 дугаартай Бодлогын гэрээ байгуулагдаж, На к ХХК нь ноолуур худалдан авахад баримтлах доод үнээс багагүй үнээр ноолуур худалдан авах, зээлийн хүүгийн 3 хувийг хариуцах, Х хө а а, хө үй я нь зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгох үндсэн зээлийн хүү /12 хувь/-ийн зөрүү 9 хувийн хүүг санхүүжүүлэх, зээлийн санхүүжилтийг гэрээний хавсралт 1-т заасан үнийг баримтлан ноолуур бэлдэхэд зориулсан эсэх болон банкнаас малчдын дансанд хийгдсэн гүйлгээнд хяналт тавих, шалгалт хийх, ноолуур худалдан авахад баримтлах доод үнийг баримтлаагүй, баримт бичиг, мэдээллийг шаардсан цаг хугацаанд ирүүлээгүй нь зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгохгүй байх үндэслэл болохоор тохиролцсон.

Энэ гэрээний хавсралт 1-т зааснаар 21 аймагт ноолуур худалдан авах доод үнийг өөр өөрөөр тусгаснаас маргаанд хамаарах Дорнод, Хэнтий, ... аймагт 105,000 төгрөг, Дундговь, Дорноговь аймагт 85,000 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйгээр хэлцлийг байгуулж болно гэж заасан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дэх хэсэгт зааснаар гэрээний харилцаа үүсчээ.

5.4. Нэхэмжлэгч На к ХХК нь Бодлогын гэрээний хавсралт 1-т заасан Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ-ийг баримтлан 2020 оны 4 дүгээр сард Хэнтий, ..., Дундговь аймгийн нутгаас 76,000 кг ноолуурыг малчдаас худалдан авч, бэлтгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга, гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

5.5. Үүний дараа, нэхэмжлэгчээс Бодлогын гэрээний холбогдох заалт нь илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181 дугаар шийдвэрээр Х хө а а, хө үй яны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 200420/01/121 дугаар Бодлогын гэрээний Хавсралт 1-ийн Хэнтий, Дундговь аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг 105,000, 85,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг, мөн гэрээний 1.6-д Гэрээний хавсралт дахь Орон нутгаас ноолуур худалдан авахад баримтлах доод үнэ-ийг баримтлаагүй,.., 2.2.1-д ...хавсралт 1-д заасан баримтлах үнээс багагүй үнээр..., 2.4-т ... гэрээний хавсралт 1-д заасан үнийг баримтлан ..., 3.2-т ... Гэрээний хавсралт 1-д зааснаас багагүй үнээр ... гэж заасан хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Бодлогын гэрээний 2.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Х хө а а, хө үй яны эс үйлдэхүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Х хө а а, хө үй яны гомдлыг хангахаас татгалзаж, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 424 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл хариуцагч Х хө а а, хө үй я нь Өрсөлдөөний тухай хуулийн бараа бүтээгдэхүүний үнэ эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн, аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгосон үйл ажиллагааг явуулахгүй байх хориглосон зохицуулалтыг зөрчин, Бодлогын гэрээний Хавсралт 1-ээр аймгуудаас худалдан авах ноолуурын доод үнийг тогтоосноор На к ХХК-ийг зах зээлд тогтсон үнээр ноолуур худалдан авч, өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт тогтоогдсоноос гадна Бодлогын гэрээ байгуулахгүйгээр зээл авсан хуулийн этгээдүүд нь Бодлогын гэрээний Хавсралт 1-т заасан ноолуур худалдан авах доод үнийг баримтлаагүй, уг хавсралтаар тогтоосон үнээс бага үнээр буюу Хэнтий аймгаас худалдан авах 1 кг ноолуурыг 55,200 төгрөг, Дундговь аймгаас худалдан авах 1 кг ноолуурыг 56,000 төгрөг гэх зэргээр худалдан авч, бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

6. Зохигчид дээрх үйл баримтуудад маргаагүй, харин Бодлогын гэрээ, түүний хавсралт 1-т заасан илт хууль бус заалтыг хэрэгжүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч На к ХХК нь хариуцагч Х хө а а, хө үй яанд холбогдуулан хохиролд нийт 1,276,153,685 төгрөг гаргуулахаар шаардахдаа:

А/ худалдан авсан 76,000 кг ноолуураас 40,000 кг ноолуурыг дотоодод буцаан худалдахдаа 1 кг тутмыг 80,000 төгрөгөөр тооцож худалдсанаас 1 кг тутамд 5,000 төгрөгийн алдагдал хүлээсэн тул 200,000,000 төгрөг,

Б/ Худалдан авсан ноолуураас үлдэх 36,000 кг ноолуурыг БНХАУ руу экспортод гаргаж худалдсан, 1 кг тутамд үнийн зөрүү 7,000 төгрөг, үүн дээр гарсан зардалд /ноолуурыг угаах, тээвэрлэх, биржийн шимтгэл, ажилчдын зардал зэрэг/ нэг кг тутамд 3,530 төгрөг, нийт 10,530 төгрөгийн алдагдал хүлээсэн тул 379,064,520 төгрөг,

В/Бодлогын гэрээгээр тохирсон зээлийн хүүгийн 9 хувийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс банкинд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү 697,088,946 төгрөг гэж шаардсан.

Нэхэмжлэгч нь дээрх А, Б шаардлагын тухайд хууль бус шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж, В шаардлагын тухайд гэрээнээс учирсан хохирлоор шаардсан гэж хуралдааны явцад шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

Хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр бодлогын гэрээгээр үнэ хатуу тогтоосон болохыг тогтоосон, ийнхүү хариуцагч зах зээлийн үнээс өндрөөр тогтоож ноолуур худалдан авхуулснаар хохирол учирсан үндэслэлээр хохирол шаардсан.

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Х хө а а, хө үй я нь тухайн үеийн зах зээлд мөрдөгдөж байсан үнээс өөрөөр буюу өндөр үнийг гэрээгээр тогтоож, улмаар уг үнээс доогуур малчдаас ноолуур худалдан авахыг хориглосон нь хууль бус болохыг тогтоосон, нэхэмжлэгч Бодлогын гэрээнд заасан үнээр 2020 оны 4 дүгээр сард малчдаас ноолуурыг зах зээлийн үнээс өндрөөр худалдаж авч хохирол учирсан, хохирол болоод хариуцагч Яамны хууль бус үйлдэл хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

8. Шүүх гэм хороор шаардсан хохирлыг /200,000,000+379,064,520/ дараах байдлаар шийдвэрлэв.

 

8.1. Хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 1099 малчдаас ноолуур худалдан авсан гэрээ, төлбөр төлсөн баримт, нэхэмжлэх зэргээс үзвэл 1 кг ноолуурыг Бодлогын гэрээний Хавсралт 1-т заасан үнээр буюу 105,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан боловч ноолуурын төлбөрийг 85,000 төгрөгөөр тооцон малчдад шилжүүлсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын 3 дугаар зүйлийн 3-т малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 /хорин мянган/ төгрөгийн урамшууллыг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан малчин, мал бүхий этгээд бүрд олгох гэж заажээ.

/Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=15310 /

Дээрх тогтоолд зааснаар бодлогын гэрээний дагуу нэхэмжлэгчийн малчдаас худалдан авсан 1 кг ноолуур тутамд 20,000 төгрөгийг төрөөс урамшуулал хэлбэрээр төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч дээрх төрөөс төлсөн урамшууллыг хасаж 1 кг тутмыг 85,000 төгрөгөөр тооцжээ.

 

8.2. Дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Хэнтий аймгаас худалдан авах 1 кг ноолуур 55,200 төгрөг, Дундговь аймгаас худалдан авах 1 кг ноолуур 56,000 төгрөг байсан үйл баримт тогтоогдсон. Үүнээс гадна нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ нотлохоор 2020 оны 3,4,5 дугаар сард мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийг илтгэсэн статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн ханшийн хэрэгт хуулбараар баримтын шаардлага хангуулахгүйгээр ирүүлсэн. Гэвч хариуцагч нарын зүгээс хуралдааны явцад 2020 оны 3 дугаар сард Дорнод, Хэнтий, ... аймагт 2020 оны 4 дүгээр сард ямааны ноолуурын дундаж үнэ 61,500-50,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сард дундаж үнэ 50,000 төгрөг байсан, стаститик мэдээлэлд маргахгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

8.3. Боловсруулаагүй 40,000 кг ноолуураас учирсан 200,000,000 төгрөгийн хохирлын тухайд нэхэмжлэгч нь 1 кг тутмыг 85,000 төгрөгөөр худалдан авсан ноолуураа 1 кг тутмыг 80,000 төгрөгөөр тооцон 40,000 кг ноолуураас учирсан хохирол 200,000,000 /1 кг тутмын зөрүү үнэ 5000 төгрөг * 40,000 кг/ төгрөг шаардсан. Мөн хуралдааны явцад 2020 оны 8 дугаар сард дээрх ноолуурыг худалдаж, худалдсан үнийг шууд малчдад мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлав.

Хариуцагчаас дотооддоо 40,000 кг ноолуурыг нэхэмжлэгч худалдсан үйл баримтад маргаагүй. Харин худалдсан гэх ноолуур Бодлогын гэрээний дагуу худалдан авсан ноолуур мөн эсэх тодорхойгүй, хэдээр худалдсан баримтгүй, мөн 2021 онд ноолуурын үнэ өсөж 1 кг тутам 150,000 төгрөг хүрсэн тул хадгалж зарсан байх боломжтой гэж тайлбарласан. Үүнээс гадна энэ хохирлыг захиргааны хэргийн шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, анхнаасаа нэхэмжлэгч Бодлогын гэрээнээс хамааралгүйгээр өөрөө их хэмжээгээр малчдаас ноолуур худалдан авсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч 40,000 кг ноолуурыг дотооддоо буцаан худалдсан, хэдэн төгрөгөөр худалдсан талаарх баримтууд авагдаагүй. Гэвч нэхэмжлэгчээс ноолуур худалдан авсан 1099 малчдын гуравны нэгээс илүү хэсэгт 2020 оны 8 дугаар сард төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан хуулгуудаар тогтоогдсон. Үүнээс гадна тухайн үеийн зах зээлийн ноолуурын үнээс даруй 15,000-20,000 төгрөгөөр илүү үнээр кг тутмыг худалдан авхуулсан үйл баримт тогтоогдсон тул шүүх энэ шаардлагыг нэхэмжлэгчийн тооцоолсон кг тутмын зөрүү 5,000 төгрөгөөр тооцож шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

40,000 кг * 1 кг тутамд 5,000 төгрөг = 200,000,000 төгрөг

 

8.4. Нэхэмжлэгч нь ноолуурыг хагас боловсруулахад нэмүү өртөг шингэхээс гадна ноолуурын хэмжээ багасдаг нөхцөлийг тооцоолоход 1 кг тутмын үнэ нь 88,529.57 төгрөг болсон хэдий ч БНХАУ-д экспортолж, зах зээлийн үнээр нь буюу 1 кг тутмыг 78,000 төгрөгөөр худалдахад 1кг тутам 10,529.57 төгрөг, нийт 379,064,739.46 төгрөгийн хохирол учирсан гэсэн бол хариуцагч Х хө а а, хө үй янаас бохир ноолуурыг угааж, хагас боловсруулахад хэмжээ багасдаг гэдэгт маргахгүй боловч нарийн тооцоолуур байдаггүй, хэрэгт Наранзоригт ХХК-ийн 1 кг ноолуурыг 300 юанаар худалдан борлуулах гэрээ авагдсан гэж татгалзан маргасан.

 

Хөдөө аж ахуйн биржийн албан бичиг, 7747 болон 7748 дугаартай Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, шинжилгээний дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч На к ХХК нь 2020 оны 5 дугаар сард ХААН тэлмэн ХААБ ХХК брокерын компаниар зуучлуулан 36,320 кг ноолуурыг биржээр арилжиж, экспортод гаргасан болох нь тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр дээрх угаасан ноолуурыг биржээр дамжин борлуулагдсан болохыг 7747, 7748 тоот Хөдөө аж ахуйн биржийн тодорхойлолтыг хожим 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нөхөн үйлдсэн байх боловч энэ нь бусад баримт болох гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, шинжилгээний дүгнэлт зэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Уг баримтуудаас үзвэл ноолуур бодитоор 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Наранзолбоот ХХК-ийн нэрээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь БНХАУ руу экспортолсон ноолуурыг угаахад гарах хорогдлыг тооцон 1 кг тутмыг 78,000 /390 төгрөг * 300 юань / 1.5 кг/ төгрөгөөр худалдсан ба экспортын зардал, угаалгын хөлс, Хөдөө аж ахуйн биржийн шимтгэл, экспортын тээвэрлэлт, орон нутгаас тээвэрлэх хөлс, зардал, ажилчдын цалин нийт 3,187,064,739.47 төгрөгийн зардлыг тооцвол хагас боловсруулсан ноолуурын 1 кг тутмын үнэ 88,529.57 төгрөг /3,187,064,739.47 /36,000 кг/ болно гэх үндэслэлээр 1 кг тутмын зөрүү үнэ 10,529.57 төгрөгөөр 36,000 кг хагас боловсруулсан ноолуурын хохирлыг тооцон 379,064,739.46 төгрөгийг хариуцагч Х хө а а, хө үй янаас шаардсан.

 

Гэвч ноолуурыг хагас боловсруулан экспортод гаргахад нэхэмжлэгчээс гарсан зардал /орон нутгаас авчрах болоод хилээр ноолуурыг тээвэрлэсэн зардал, хилээр гаргахад гарсан бусад зардал, ажилчдын зардал, ноолуурыг угаалгасан зардал, угаахад үүссэн хорогдол нь 100 кг тутмаас 60-70 кг орчим болдог гэх тайлбаруудыг дэмжих баримтууд хэрэгт авагдаагүй.

Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоолол, угаасан ноолуур худалдах худалдан авах гэрээ зэргийн хүрээнд тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл гадагш экспортод худалдсан 36,320 кг ноолуурын тухайд хорогдлыг тооцсоноор 1 кг тутмыг 78,000 төгрөгөөр худалдан борлуулж үнийн зөрүү 7,000 төгрөг болсон, гарсан зардалд 1 кг тутамд 3,530 төгрөг ногдсон, нийт 1 кг ноолуур тутамд 10,530 төгрөгийн бодит хохирол учирсан болохоо нэхэмжлэгч баримтаар нотолсонгүй.

Гэвч шүүх энэ шийдвэрийн 8.3-т дүгнэсэн аргачлалаар 1 кг тутам дах үнийн зөрүүг 5,000 төгрөгөөр тооцон энэ хохирлыг тооцоолж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

8.5. дээрхээс шүүх ноолуурын үнийн зөрүү болох 1 кг тутам 5000 төгрөгөөр 76,000 кг ноолуурын хохирлыг тооцон 380,000,000 /76,000 кг * 1 кг тутмын үнийн зөрүү 5000 төгрөг/ төгрөгийг хариуцагч Х хө а а, хө үй янаас гаргуулж нэхэмжлэгч На к ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.6. Нэхэмжлэгчийн худалдсан гэх ноолуур Бодлогын гэрээний дагуу худалдан авсан ноолуур мөн эсэх тодорхойгүй, хэдээр худалдсан баримтгүй, мөн 2021 онд ноолуурын үнэ өсөж 1 кг тутам 150,000 төгрөг хүрсэн тул хадгалж зарсан байх боломжтой тухай хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авахгүй.

 

Хариуцагч дээрх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт дээрх тайлбаруудыг дэмжих нэг ч баримт авагдаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. зааснаар хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хэрэгт авагдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хохирлын асуудлыг шийдвэрлээгүй байх тул экспортод гаргасан ноолуураас бусад хохирлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Талуудын хоорондох Бодлогын гэрээний 1.5.5-д гэрээний хавсралтаар ноолуур бэлтгэлийн төлөвлөгөө буюу авах орон нутаг, хэмжээ, хугацааг тусгасан байхаар заасан ч хэрэгт энэ хавсралт авагдаагүй. Нэхэмжлэгчээс 200 тонн ноолуур бэлтгэх төлөвлөгөөг хариуцагчид өгсөн гэж тайлбарласан, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д энэ талаар тусгагдсан байна.

Мөн Бодлогын гэрээний 1.1-д 2020 онд ноолуур бэлтгэх гэж, 1.2-т зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байна гэж тусгасан, хуралдааны явцад бодлогын гэрээний хугацаа нэг жил гэдэгт хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Иймд Бодлогын гэрээнээс хамааралгүйгээр өөрсдөө их хэмжээгээр малчдаас ноолуур худалдан авсан тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч На к ХХК нь хохиролд 697,088,946 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, гэрээнээс учирсан хохирол буюу Капитрон банк ХК-аас авсан 2,300,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хохирлыг гэрээгээр хүүгийн 9 хувийг хариуцах байсан яамнаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

9.1. Бодлогын гэрээний 1.4-т зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас олгох үндсэн зээлийн хүү /12 хувь/-ийн зөрүү 9 хувийн хүүг яам санхүүжүүлэх ба үлдсэн 3 хувийг аж ахуй нэгж хариуцна гэж тохиролцсон байна.

 

На к ХХК, Х хө а а, хө үй яны хооронд байгуулагдсан Бодлогын гэрээ нь М У За гаын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан, ноолуурыг үнийн уналтаас хамгаалах, малчдыг дэмжих зорилгоор байгуулагдсан хэлцэл байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэсэн хэлцэл байна.

 

9.2. Нэхэмжлэгч нь бодлогын гэрээний дагуу Капитрон банк ХК-тай 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,000,000,000 төгрөгийг зээлж, улмаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж 1,300,000,000 төгрөгийн зээлийг нэмж авч, нийт 2,300,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлж авсан үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х хө а а, хө үй яыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүүгийн зөрүүг олгоогүйн улмаас арилжааны банкны өндөр хүү, зээлийн төлбөрийг төлөх эрсдэлд орсон үндэслэлээр хохирол шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Нэгэнт гэрээгээр хариуцагч Х хө а а, хө үй я зээлийн хүүгийн 9 хувийг хариуцахаар тухайлан тохирсон, энэ тохиролцоо хүчин төгөлдөр, мөн гэрээний 3.6-д аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг яамнаас шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь Капитрон банк ХК-аас авсан зээлийн 9 хувийн хүүг гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

9.3. Нэхэмжлэгч хохирлыг Капитрон банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дурдсан төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэрээс нийт 12 хувийн хүүгийн 9 хувийн хүүг тооцоолж гаргасан гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримтаар Капитрон банк ХК-иас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч На к ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,564,479,064 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хохирлыг Монголбанкнаас баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалаар 2,300,000,000 төгрөгийн зээлийн үүргээс 24 сарын хугацаатай, 9 хувийн хүүг тооцож үзвэл зээлийн хүүгийн төлбөр 221,797,774 төгрөг байна.

 

Капитрон банк ХК, На к ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа болох 12 сарын хугацаанд гэрээний үүрэг болох 9 хувийг хариуцагч Х хө а а, хө үй я төлөх үүрэг болон хугацаа дууссан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Капитрон банк ХК-аас шүүхэд хандах хүртэл 12 сарын хугацаагаар нийт 24 сарыг тооцсон болно.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч На к ХХК нь хариуцагч Х хө а а, хө үй янаас зээлийн хүүд 221,797,774 төгрөгийг хохиролд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин нэмэгдүүлсэн хүү бол зээлээ зохих ёсоор төлөөгүйгээс хүлээх нэмэлт үүрэг тул үүнийг Бодлогын гэрээнээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

9.4. Хариуцагч Х хө а а, хө үй я нь зээлийн хүүгийн 9 хувийг бүрэн төлсөн, Хөгжлийн банк, Са ятай байгуулсан гурвалсан гэрээний дагуу бүхэл дүнгээр төлсөнд нэхэмжлэгчийнх багтсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Бодлогын гэрээний 4.2-т зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбогдож гарах аливаа эрсдэлийг яам хариуцахгүй гэж тохирсон тул хариуцахгүй тухай татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

10. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Х хө а а, хө үй янаас 601,797,774 /380,000,000 төгрөг + 221,797,774 төгрөг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч На к ХХК-д олгож, үлдэх 674,355,911 төгрөгийг хариуцагч Х хө а а, хө үй янаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

11. Хариуцагч Мо Ул За гат холбогдох 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэгч На к ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Мо Ул За гат холбогдох 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь Нэхэмжлэгч тал болох На к ХХК-ийн нэхэмжилж буй 1,276,153,685 төгрөгийг хариуцагч тал болох Х хө а а, хө үй я болон Мо Ул За га бүрэн барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгчийн зохигчийн гэм буруу, хохирлыг арилгуулах үндэслэлтэй тухай дүгнэлт нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцэж байна. Харин хохирлын хэмжээг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгч На к ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/13633 дугаар захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж болох 4,538,719 төгрөгийг нэхэмжлэгч На к ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х хө а а, хө үй янаас 3,166,939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч На к ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х хө а а, хө үй янаас 601,797,774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч На к ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 674,355,911 төгрөг болон хариуцагч Мо Ул За гат холбогдох 1,276,153,685 төгрөгийг ирэх жилийн улсын төсөвт тусгаж, батлуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч На к ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х хө а а, хө үй янаас улсын тэмдэгтийн хураамжид 3,166,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч На к ХХК-д олгож, нэхэмжлэгч На к ХХК-аар улсын тэмдэгтийн хураамж 4,538,719 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ

 

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

 

О.ОДГЭРЭЛ