| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00134/И |
| Дугаар | 311/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 311/ШШ2025/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........ сумын ........багт оршин суух .......... овогт Ч........н П......н нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.П.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ........нэгдлийн ...... бригадад туслах малчнаар, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Хилийн цэргийн ........дугаар ангид хугацаат цэргийн алба хааснаа, 1989 оны 09 дүгээр сарын 25-аас 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын .... нэгдлийн ...... бригадад туслах малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ... ББХК компанид малчнаар 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..... сумын ...... компанид малчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой Ч.....овогтой Н..... нэртэй шар өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ..... нэгдлийн Ч.... Н...... нэртэй 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн огноотой Саарал өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч...... овогтой П...... нь 1969 онд Завхан аймгийн ....суманд төрж өссөн. Өндөр настны тэтгэвэрт гарах хугацаа болж бичиг баримтаа хөөцөлдөхөд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, иргэний үнэмлэхээс зөрсөн. Завхан аймгийн .....сумын .... ХК-д ажиллаж байхад өгсөн 1993 оны 01 сарын 02-ны өдрийн огноотой Ч....... овогтой Н......нэртэй шар өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэртэй, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ....... нэгдлийн ....... нэртэй 1986 оны 06 сарын 15-ны өдрийн огноотой Саарал өнгийн хавтастай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэртэй, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 сарын 08-ны өдрийн ..... дугаартай цэргийн лавлагаа нь........ нэртэй, Завхан аймгийн архивын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн ...... тоот ........ сумын А..... багийн мал тооллогын бүртгэлийн 1995-2000 оны лавлагаанд миний дууддаг нэрээр буюу Ч.Н..... гэж бичигдсэн байх тул дээрх нэрийн зөрчлийг арилгуулах, ажилласан жилээ тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1995 онд 159, 1996 онд 143, 1997 онд 112, 1998 онд 194, 1999 онд 186, 2000 онд 102 мал тоолуулж байснаа тогтоолгох тухай шаардлагуудыг шүүхэд гаргаж байна гэв.
3. Ч.П...... нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, тагнуулын тусгай архивын лавлагаа, Завхан аймгийн архивын тасгийн лавлагаанууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, архивын тасгаас гаргуулж авсан 70 дугаар дансны хуулбар баримтууд, нөхөн даатгалын баталгаажилтын хуудас, хуулийн этгээдийн лавлагаанууд, төрөл садангийн лавлагаа, итгэмжлэл зэргийг ирүүлсэн,
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.П......, С.Б......, П.Н...... нарыг гэрчээр асууж, өөрийн санаачилгаар Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан эсэх лавлагаа зэргийг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.П..... нь улсад ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А...... нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...... овогтой Н....... нэрээр 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн шар өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, мөн ...... овогтой Н....... нэрээр 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн саарал өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч.П.......мөн болохыг тогтоолгох, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ....... дугаартай цэргийн лавлагаанд ........ нэрээр бичигдэж цэргийн алба хааж байсан үйл явдлыг тогтоолгох,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/2790 дугаартай лавлагаа Ч.Н...... гээд 1995 оноос 2000 онуудад мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоолгох
- Эрдэнэхайрхан сумын ..... нэгдлийн ...... бригадад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл туслах малчнаар, Эрдэнэхайрхан сумын ....ХХК.-д 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл малчнаар, Завхан аймгийн Алдархаан сумын . компани........д 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус мал маллаж байснаа тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох ...... овогтой Н....... нэрээр 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн шар өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, мөн Ч...... овогтой Н...... нэрээр 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн саарал өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдэд бичигдсэн төрсөн он сар өдөр болох 1969 оны 11 дүгээр сарын 14 гэсэн нь хүсэлт гаргагч Ч.П........ төрсөн он сар өдөртэй тохирч байна.
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд Ч...... /Н...../ нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж .......р ангид алба хаагаад 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 248-р мэдэгдлээр 09 дүгээр сарын 19-ний өдрөөс өвчний учир цэргийн албанаас халагджээ гэсэн тодорхойлолтод дурдсан он сарууд Ч.П....... 2013 онд нөхөн даатгалд хамрагдах үедээ Нийгмийн даатгалын байцаагчид өөрийнхөө талаар бичиж өгч байсан тодорхойлолтод дурдсан он сар өдөртэй тохирч байна.
4. Хүсэлт гаргагч Ч.П........Н...... гэж нэрлэдэг байсан болох нь гэрч С.Б........, П.Н........, Д.П..... нарын мэдүүлэг, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан төрөл садангийн лавлагаа, Ч.П........ 2013 онд нөхөн даатгалд хамрагдах үедээ Нийгмийн даатгалын байцаагчид өөрийнхөө талаар бичиж өгч байсан тодорхойлолтод дурдсан ажиллаж байсан байдлынхаа болон цэргийн алба хааж байсан байдлынхаа талаар бичиж байсан тодорхойлолтой тохирч байгаагаар нотлогдож байна гэж үзэв.
5. Ийм учир Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/290 тоот лавлагаагаар түүний мал тоолуулж байсан үйл баримтыг тогтоох боломжтой гэж үзэв.
6. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.П.......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч......овогт Ч........ .......г 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүртэл, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын..... нэгдлийн ..... бригадад туслах малчнаар ажиллаж байснаар, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Завхан аймгийн....... сумын ...... ББХК-д мал маллаж байснаар, 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..... сумын ...... компанид мал маллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар ..... овогтой Н...... нэрээр 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн шар өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр болон Ч...... овогтой Н....... нэрээр 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн саарал өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч..... овогтой П......... мөн болохыг тогтоосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч....... П........г 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн ......дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан үйл баримтыг болон Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын......нэгдлийн ...... бригадад мал маллаж 1995 онд 159 толгой, 1996 онд 143 толгой, 1997 онд 112 толгой, 1998 онд 194 толгой, 1999 онд 186 толгой, 2000 онд 102 толгой мал тоолуулж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ