Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2025/0011

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч Г.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх, иргэдийн төлөөлөгч Б.Оролзод, нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан

Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар эвлэрэн хэлэлцсэн асуудлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх нар тус шүүхэд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлжээ.

Уг эвлэрлийн гэрээнд Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Зуунмод сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч Г.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Гансүх нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь тус шүүхэд гаргасан Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамж, Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаартай захирамжийн нэгж талбарын 18645288928160 дугаартай газарт Ж.Гомбожавт холбогдох хэсэгт маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна,

2. Аймгийн Засаг даргаас Зуунмод сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нэхэмжлэгч Г.Цогтсайханы нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан газар болон барилгын суурьтай дүйцэхүйц аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий 600м2 хэмжээтэй газрыг 2025 оны 06 дугаар сард багтаан иргэн Г.Цогтсайханд эзэмшүүлнэ.

3. Зуунмод сумын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжийн иргэн Г.Цогтсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамж, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн нэгж талбарын 18645288928160 дугаартай газарт Ж.Гомбожавт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнээс Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаартай захирамж, түүний 3 дугаар хавсралт дахь Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байрны хойд талд байрших Ажлын хувцас холдинг ХХК-ийн эзэмшлийн гэгдэх 432 м2 газрыг 15 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар иргэн Ганчулууны Цогтсайханд шилжүүлсэн заалт илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлага  гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Гансүх нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ. Мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч Г.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд нэхэмжлэгч Г.Цогтсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Доржпүрэв, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Гансүх нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Төв аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/83 дугаар захирамж, мөн Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/483 дугаар захирамжийн нэгж талбарын 18645288928160 дугаартай газарт Ж.Гомбожавт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Цогтсайхан бүхэлд нь татгалзаж, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/227 дугаар захирамжийн хавсралтын Г.Цогтсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь Г.Цогтсайханы нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан газар болон барилгын суурьтай дүйцэхүйц аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий 600м2 хэмжээтэй газрыг Төв аймгийн Зуунмод сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, 2025 оны 06 дугаар сард багтаан иргэн Г.Цогтсайханд эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                  А.ГАНЗОРИГ