Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03830

 








   2025   04          17                                         197/ШШ2025/03830

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,973,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК нь Х.Дагиймаад холбогдуулан 2,973,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Хариуцагч Хишгээ овогтой Дагиймаагаас 2019 оны 4 сарын 11-ний өдрийн СIF-11054448 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, зээлийн хүү 1,713,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг бусад 0 төгрөг, нийт 2,973,675 төгрөгийг гаргуулах тухай.

"Ард Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас цагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 4 сарын 11-ний өдрийн СIF-11054448 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2020 оны 2 сарын 20-ны өдөр 1,260,000.00 төгрөгийг сарын 5% хүүтэй, 15 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхүй хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.39 дэх заалтыг үндэслэн 2019 оны 4 сарын 11 -ний өдрийн СIF-11054448 Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 1,260,000 төгрөг, зээлийн хүү 1,713,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг бусад 0 төгрөг, нийт 2,973,675 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Х.Дагиймаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Дагиймаа миний бие Ард кредит ББСБ ХХК-ийн зээл 2,973,675 төгрөгийг төлөөд 2,029,175 төгрөг үлдсэн байгаа. Энэ зээлийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 529,175 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. 944,500 төгрөг төлсөн. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ард Кредит ББСБ ХК нь хариуцагч Х.Дагиймаад холбогдуулан 2,029,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 2,973,675 төгрөгөөс хариуцагч Х.Дагиймаа нь 944,500 төгрөгийг төлж үлдэх 2,029,175 төгрөгийг . 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 529,175 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,973,675 төгрөгийн 944,500 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,029,175 төгрөг дээр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Х.Дагиймаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Ард кредит ББСБ ХК нь хариуцагч Х.Дагиймаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,973,675 төгрөгөөс хариуцагч Х.Дагиймаа нь 944,500 төгрөгийг төлж үлдэх 2,029,175 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 529,175 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,973,675 төгрөгийн 944,500 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,029,175 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Х.Дагиймаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,592 төгрөгийн тал хувь болох 31,295 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,295 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ