| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/03791/И |
| Дугаар | 197/ШШ2025/03578 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.Отгон нь хариуцагч С.Отгонбаярт холбогдуулан 2,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.Отгонбаяр хамрын таславчны хагалгаанд оруулж өгнө гээд 2,450,000 төгрөг авсан боловч худлаа хэлсэн тул буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч С.Отгонбаяр нь хариу тайлбар ирүүлээгүй.
4. Хариуцагч С.Отгонбаярт 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэг талаас С.Отгонбаяр, нөгөө талаас Н.Отгон нар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хамрын хагалгаанд оруулж өгөх зуучлалын гэрээ байгуулж, тус гэрээгээр Н.Отгон нь С.Отгонбаярт зуучлалын төлбөр 2,450,000 төгрөг төлөх, С.Отгонбаяр нь хамрын хагалгаанд оруулж өгөх ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
5.2. Нэхэмжлэгч Н.Отгон нь зуучлалын төлбөрт 2,450,000 төгрөгийг хариуцагч С.Отгонбаярт төлсөн байна. /1хх 9-11/
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
6.1. Зуучлуулагч Н.Отгон нь зуучлагч С.Отгонбаярт тохиролцсоны дагуу 2,450,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн байна.
6.2. Зуучлагч С.Отгонбаяр нь Н.Отгоны ашиг сонирхлын төлөө хамрын хагалгаанд оруулж өгөхөөр зуучилж өгсөн эсэх нь маргааны зүйл байна.
6.2.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Отгонбаяр нь нэхэмжлэгч Н.Отгоныг эмнэлэгт хэвтүүлж, хамрын хагалгаанд оруулж өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
6.2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Хариуцагч С.Отгонбаяр нь нэхэмжлэлд татгалзсан талаар тайлбар ирүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт 2,450,000 төгрөгийг С.Отгонбаяраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч С.Отгонбаяраас 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Отгонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 54,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Отгонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ