| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/03243/И |
| Дугаар | 197/ШШ2025/03096 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03096
2025 03 24 197/ШШ2025/03096
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Булаг нь хариуцагч Г.Шижирт холбогдуулан 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Б.Булаг миний бие нь Шинэлэг загвар ХХК-д хандан гэртээ гал тогооны тавилга захиалан хийлгэхээр тус компанид 2024 оны 11 дүгээр сарын 11-нд эскиз зургийн хөлс болох 100,000 төгрөгийг Ганбаатар овогтой Шижирийн данс руу шилжүүлсэн. Данс нь 5032714285 Шижир компанийн 100 айл дахь Стандарт төвийн 204 тоотод байрлах оффист нь эскиз зураг хянан харж, хэмжээг гэрт ирж авсны үр дүнд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гал тогооны суурь хавтангууд мөн чулуун синтери тавцантай ирж угсарсан боловч угаалгын машины хаалга нээгдэхгүйгээр хэмжээг анхнаасаа буруу авснаас болж шинэ он гарах даваан дээр манай тавилгыг дуусгалгүй, хэрэглээний ус холболтгүй он гаргасандаа гомдол гаргаж дуусгах талаар удаа дараа холбогдож Fb мессенжерээр гар утсаар хэлсэн боловч үл тоон холбогдохоос зугтан зайлж өдийг хүрлээ. Урьдчилгаа 4,700,000 төгрөгөө буцаан нэхэмжилж шүүхэд хандана гэж хэлсэн. Бичсэн боловч үл тоосон тул шүүхэд хандахаас аргагүй боллоо. Тавилгын нугас, зам, хаалга, түр хэсгүүд бүгд дутуу авчирч өгөөгүй байгаа. Энэ хооронд манай гэрт илүү мөнгөн зардал болох угаалтуурын ус холболтыг 4 удаа сольж холбож, салгаж төлбөрүүд гараад байсан байсан тул эдгээр нийт 240,000 төгрөг, шүүхэд хандах хүртэл Шилмэл загвараас болоод гарсан илүү зардал, 90,150 төгрөг, 240,000 төгрөг, ханийн шкаф эвдсэн бүтэн болгож төлүүлнэ. Хуучин гал тогооны чулууг нурааж эвдэлсэн засуулна. 2024 оны үдэх он гарах үед манай гэр бүл угаалгын машины хаалга хаалттай юм угаах боломжгүйгээс болж ус алдсан. Одоо цагаан сар дөхөж байхад хариу гүрийсээр өгөхгүй байсан. Сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлмээр байна. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Б.Булган нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Булаг нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гал тогооны тавилга хийлгэхээр нэхэмжлэлээ 4,700,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэсний дагуу хэргээс гомдол гаргасан өргөдлөө буцааж байгааг хүлээн авна уу.Гал тогооны тавилга хийж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Булаг нь хариуцагч Г.Шижирт холбогдуулан 4,700,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Булаг нь хариуцагч Г.Шижирт холбогдуулан 4,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,075 төгрөгийн тал хувь буюу 90,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ