| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0303/Э |
| Дугаар | 354 |
| Огноо | 2018-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.М холбогдох эрүүгийн 1806 0169 20309 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ний өдөр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.М, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 032 дугаар цэргийн ангийн орчим иргэн Т.Ц цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 30 минутын үед Офицерээр дээшээ өгсөөд явж байхад нэг залуу замын эсрэг талд зогсож байхаар би машинаа эргүүлээд тэр залуу дээр очоод цонхоо онгойлгоод такси авах уу хөгшөөн гэж асуухад чамд ямар хамаатайн пизда минь гэхээр нь чамаас такси авах уу гэж зүгээр асуухад яагаад хараагаад байгаа юм бэ гэхэд би согтуу байна, пизда гэж хэлээд миний нүүр рүү тэр цохисон. Цонхоор гар нь орж ирээд цохисон, тэр залууг цохичино гэж бодоогүй. Миний хамарнаас цус гарч хамар хугарч хавдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-12 дугаар хуудас/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 буудал дээр найз Мянганбуу бага зэрэг архи уучихсан, нэг найзыгаа дуудчихсан байсан. Тэгээд тэрийг тосож авах гээд зам хөндлөн гараад явчихсан. 5 минут орчмын дараа 2 залуутай Мянганбуу зууралдчихсан цогсож байсан. Мтухайн хүмүүс зүй бус харьцсан юм шиг байгаа юм, тэгээд М таксины жолооч Ц хамар руу нь нэг хүчтэй цохиод бэртэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Ц хамт гэртээ харих гээд явах замдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз захын урд талын уулзвар дээр нэг залуу зам дээр зогсож байсан. Тэгсэн Ц такси авах уу гэж асуусан чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэрнээсээ болоод муудалцсан чинь тэр залуу Цэвээнжавын машины цонх онгорхой байсан чинь гараа оруулаад хамар руу нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹2774 дүгнэлтэд “Т.Ц биед хамрын ясны далд хугарал, 2 нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 26-27 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 032 дугаар цэргийн ангийн орчим иргэн Т.Ц цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.М холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.М эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь хохирогч Т.Ц хор уршиг учруулсаны төлбөрт 1.770.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 50 дугаар хуудас дахь бичгийн баримтаар нотлогдож байгаа болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.