| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 184/2024/10558/И |
| Дугаар | 197/ШШ2025/03090 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03090
2025 03 24 197/ШШ2025/03090
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж бодь цахмаг, 13 дугаар давхар, 1302 тоотод байрлах Богд лизинг ХХК /РД: 6434207/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Хайрхан 11-129а тоотод оршин суух Жаргалын Олззаяа /РД: ГЗ95080818/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,175,436.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Ж.Олззаяад холбогдуулан 3,175,436.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Богд Лизинг ХХК нь 2023 оны 01 дугаар сарын 08 -ны өдөр 43038647 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Жаргал Олззаяа нь 2,309,945.00 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, /I Phone 15 pro/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй , гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Ж. Олззаяа нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар түрээслэгч Ж. Олззаяа
Үндсэн зээлийн үлдэгдэл 2,309,945.00 төгрөг
Үндсэн хүү 832,740.74 төгрөг,
Алданги 22,750.35 төгрөг,
Нийт лизингийн төлбөр 3,165,436.09 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нотариатын зардал 10,000 төгрөг
Тиймээс дээрх төлбөр болох нийт 3,175,436.09 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,757 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие Жаргал овогтой Олззаяа нь Богд лизинг ХХК-ийн нэхэмжлилсэн 3,175,436.09 төгрөгийг энэ 3 сарун хугацаанд 1 сард 1,058,479 төгрөгөөр төлж дуусгана. 1 сарын төлөлтөө 2025 оны 4 сарын 15-наас төлж эхлэнэ. гэжээ.
3. Нэхэмжлэгч Богд лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөв. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Богд лизинг ХХК нь хариуцагч Ж.Олззаяад холбогдуулан 3,175,436.09 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,175,436.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж Ж.Олззаяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Богд лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Олззаяад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,175,436.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Олззаяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,757 төгрөгийн тал хувь болох 32,878.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,878.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ