Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03089

 








   2025   03          24                                         197/ШШ2025/03089

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48б байр, 477 тоотод оршин суух Шуунхтайхан овогтой Батсуурийн Аззаяа /РД: ЙО87110302/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Доод салхитын 2 дугаар гудамж, 25 тоотод оршин суух Еншөөбү овогт Дэлгэрцэцэгийн Ганцэцэг /РД: ЖЯ90030961/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Аззаяа нь Д.Ганцэцэгт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Батсуурь овогтой Аззаяа нь Дэлгэрцэцэгийн Ганцэцэгийн хүсэлтээр 2024 оны 01 сарын 26-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулан 2,000,000 төгрөгийн сарын 10 хувийн хүүтэй, барьцаагүй 2024.01.26-2024.07.26-ныг дуустал 6-н сарын хугацаатайгаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар өдрийн алданги тооцож төлөхөөр тохиролцож зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч Д.Ганцэцэг нь гэрээний 6-н сарын хүүг тус бүр төлж 1,200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойших алдангийг өдийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.Ганцэцэгээс үндсэн төлбөр болох 2,000,000 төгрөг алданги болох 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Аззаяа надад олгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Дэлгэрцэцэг овогтой Ганцэцэг миний бие Б.Аззаяагийн нэхэмжилсэн 3 сая төгрөгийг хоорондоо зөвшилцөж тохиролцсоны дагуу 2 сар дотор 4 хэсэг хувааж төлөх боломжтой бул тохиролцов. Эхний төлөлт 4 дүгээр сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдөр 750,000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 750,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Аззаяа нь хариуцагч Д.Ганцэцэгт холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Б.Аззаяагийн нэхмжлэлтэй хариуцагч Д.Ганцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох  31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  31,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ