Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03087

 








   2025   03          24                                         197/ШШ2025/03087

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Peace tower, 49/2 дугаар байр, 39 тоотод байрлах Гүнзэгэстэй ХХК /РД: 3553663/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чагдаржав гудамж, 42 дугаар байр, 62 тоотод оршин суух Чухал овогт Ганхуягийн Бат-Амгалан /РД: ИЖ86092419/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,962,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь Г.Бат-Амгаланд холбогдуулан 2,962,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Иргэн Ганхуяг овогтой Бат-Амгалангийн хүсэлтийн дагуу 2024.9.16-ны өдөр 24-480 тоот зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Г.Бат-Амгалан нь 2 удаагийн түлш худалдан авалт хийснээс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийхгүй ба одоог хүртэл мөнгө өгөхгүй байна. Бид удаа дараа холбогдсон боловч арга саам хийсээр байна. Гэрээний 2.3-д заасны дагуу үндсэн үнийн дүнгийн 50%-д нийцүүлэн тооцож үндсэн үнэ болох 1,975,050 төгрөг дээр алданги 987,525 төгрөгийг нэмж тооцон нийт 2,962,575 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Г.Бат-Амгалан миний бие Гүнзэгэстэй ХХК-ийн нэхэмжилсэн 2,962,575 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөрт багтааж төлнө. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК нь хариуцагч Г.Бат-Амгаланд холбогдуулан 2,962,575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,962,575 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,360 төгрөгийн тал хувь болох 31,180 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,180 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Гүнзэгэстэй ХХК-ийн нэхмжлэлтэй хариуцагч Г.Бат-Амгаланд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,962,575 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,360 төгрөгийн тал хувь болох  31,180 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  31,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ