Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03086

 








    2025        03        24                                     197/ШШ2025/03086

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхар, өөрийн байранд байрлах М банк ХК /РД: 6207618/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Шадивлан 1, 62 тоотод оршин суух Сүрэнжавын Эрдэнэлхам /РД: ВМ85090511/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,028,311.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч С.Эрдэнэлхамд холбогдуулан 6,028,311.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000200201 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 502,433.08 төгрөг, 6000199397 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,956,871.41 төгрөг, 6000202251 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 1,546,007.07 төгрөг, Нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 6,028,311.56 төгрөгийг хариуцагч Сүрэнжавын Эрдэнэлхамаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Сүрэнжав овогтой Эрдэнэлхам миний бие 6,028,311.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 7 сарын хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд 861,189 төгрөгөөр 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулна. гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Танилцлаа зөвшөөрлөө гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч С.Эрдэнэлхамд холбогдуулан 6,028,311.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,028,311.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.Эрдэнэлхамд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. М. Банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Эрдэнэлхамд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 6,028,311.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, С.Эрдэнэлхамд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,403 төгрөгийн тал хувь болох 55,701.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,701.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ