| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/03959/И |
| Дугаар | 197/ШШ2025/03085 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03085
2025 03 24 197/ШШ2025/03085
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 28, МПМ цогцолбор, өөрийн байранд Мобифинанс ББСБ ХХК /РД: 5373271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3а хэсэг, улиастайн гудамж, 166 тоотод оршин суух Намбагүрийн Очирдарь /РД: ОЮ92051917/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 739,921 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Н.Очирдарьд холбогдуулан 739,921 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Н.Очирдарь нь Мобифинанс ББСБ-тай 2021 оны 09 сарын 01-ний өдөр 140000659203 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрty телефоны 99202690 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.Очирдарь нь уг гэрээт үндсэн дээр 2022 оны 12 сарын 05-ны өдөр 580,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй
Мобифинанс ББСБ-ын зүгээс Н.Очирдариас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад 2023.02.27-ны өдөр 30,000 төгрөг, 2023.07.07-ны өдөр 100,000 төгрөг, 2023.09.03-н өдөр 100,000 төгрөг 2024.10.23-ны өдөр 100,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар Н.Очирдарийн үндсэн зээлийн үлдэгдэл 525,695 төгрөг, 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэлх 737 хоногийн зээлийн хүү 204,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,270 төгрөг нийт 739,921 төгрөг Н.Очирдарь нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 739,921 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Н.Очирдарь миний бие Мобифинанс ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 739,921 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын дотор төлж барагдуулна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Н.Очирдарьд холбогдуулан 739,921 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 739,921 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,308 төгрөгийн тал хувь болох 11,154 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,154 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхмжлэлтэй хариуцагч Н.Очирдарьд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 739,921 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,308 төгрөгийн тал хувь болох 11,154 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,154 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ