Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03082

 








   2025   03          24                                         197/ШШ2025/03082

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 29, 1 дүгээр орц, 8 тоотод оршин суух Дэлгэрсайханы Болорчимэг /РД: ИН94062104/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК 58б байр 02 тоотод оршин суух Туяагийн Мөнх-Эрдэнэ /РД: УХ96010155/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Болорчимэг нь Т.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Дэлгэрсайхан овогтой Болорчимэг миний бие Туяа овогтой Мөнх-Эрдэнэтэй 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ амаар байгуулж, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөө Т.Мөнх-Эрдэнийн 5166047761 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн боловч зээлдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгийг хүүгийн хамт өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг хүүнд 3,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг Т.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Ш.Болорчимэгийн нэхэмжилсэн 13 сая төгрөгийг бүтэн төлнө. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Болорчимэг нь хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 13,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,956 төгрөгийн тал хувь болох 111,478 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111,478 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Ш.Болорчимэгийн нэхэмжлэлтэй Т.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,956 төгрөгийн тал хувь болох  111,478 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  111,478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ