| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/04265/И |
| Дугаар | 197/ШШ2025/03081 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03081
2025 03 24 197/ШШ2025/03081
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хорооолол, Сөүлийн гудамж, 11/1 байр 6 давхарт өөрийн байранд байрлах Бизнес инвест девелопмент ББСБ ХХК /РД: 5013348/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 414 дүгээр байр, 189 тоотод оршин суух Нарантуяагийн Шинэсар /РД: УО02211846/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,070,538.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч Н.Шинэсард холбогдуулан 2,070,538.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Зээлдэгч Н.Шинэсар нь 2021 оны 09-р сарын 05-ны өдөр №1050130223003642. 2021 оны 12-р сарын 17-ны өдөр №1050130223084582, тоот Онлайн зээлийг ББСБ-аас 6, 1 сарын хугацаатай 990,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдэгч Н.Шинэсар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Тиймээс Онлайн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүүнд 898,946.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 250,279.30 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 188,300 төгрөг нийт 2,070,538.34 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 48,100 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хосбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Шинэсард холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын дагуух мөнгөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Ийм хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч Н.Шинэсард холбогдуулан 2,070,538.34 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч Н.Шинэсард холбогдуулан 2,070,538.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,100 төгрөгийн тал хувь буюу 24,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ