Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03080

 








 2025        03        24                                           197/ШШ2025/03080

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, 8 дугаар орц 0 тоотод байрлах Шарга 12 СӨХ /РД: 9138048/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо, 1 дүгээр орц, 20 тоотод оршин суух н.Амартүвшинд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 673,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шарга 12 СӨХ нь хариуцагч н.Амартүвшинд холбогдуулан 673,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд энэ хуульд заасны дагуу тогтоосон хэмжээгээр оролцох; үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сануулсаар байхад хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тус 12 дугаар байрны 1 дүгээр орцны 20 тоот сууцны талбайн хэмжээ 69,03 м.кв2 сар бүр засвар үйлчилгээ 12,000 төгрөг, лифт 10,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөгийг төлөх ёстой боловч өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч нь 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл нийт 27 сарын 673,100 төгрөгийг Шарга-12 СӨХ-д төлөөлгүй тул 673,100 төгрөгийг н.Амартөвшинөөс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Шарга 12 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цогт-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Шарга 12 СӨХ-ны нэхэмжлэлтэй харуицагч н.Амартүвшинд холбогдох 673,100 төгрөгийг гаргуулж өгөх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч нь дундын засвар үйлчилгээний хөлсийг бүрэн төлсөн байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шарга 12 СӨХ нь хариуцагч н.Амартүвшинд холбогдуулан  673,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шарга 12 СӨХ нь хариуцагч н.Амартүвшинд холбогдуулан 673,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,705 төгрөгийн тал хувь буюу 10,352.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,352.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ