| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/00468/И |
| Дугаар | 197/ШШ2025/03079 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03079
2025 03 24 197/ШШ2025/03079
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХК /РД: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 8 дугаар гудамж, 329 тоотод оршин суух Тогтохын Тэгшжаргал /РД: ХЙ75011915/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,566,870.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Т.Тэгшжаргалд холбогдуулан 1,566,870.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Голомт банк ХК нь Тогтох овогтой Тэгшжаргалтай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдө ЗГ3635168092 тоот Зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Зээл 9,000,000 төгрөг, төлсөн 7,555,179.87 төгрөг, үлдэгдэл 1,444,820.13 төгрөг, хүү 1,814,392.88 төгрөг, төлсөн 1,706,207.50 төгрөг, үлдэгдэл 108,185.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,649.67 төгрөг, төлсөн 2,784.62 төгрөг, үлдэгдэл 13,865,05 төгрөг, нийт 10,831,042.55 төгрөг, төлсөн 9,264,171.99 төгрөг, 1,566,870.56 төгрөг. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй харуицагч Т.Тэгшжаргалд холбогдох ЗГ3635168092 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,566,870.56 төгрөг гаргуулах иргэний хэргийг тус шүүх хянан шийдвэрлэж байгаа билээ. Хариуцагч Т.Тэгшжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж бараглуусан тул хариуцагч холбогдуулж гаргасан нэхэмжлэлээ үүгээр татан авч байгааг хүлээн авна уу. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Т.Тэгшжаргалд холбогдуулан 1,566,870.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Т.Тэгшжаргалд холбогдуулан 1,566,870.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,020 төгрөгийн тал хувь буюу 20,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ