| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/10318/И |
| Дугаар | 197/ШШ2025/03077 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 5, 12 давхар, 1207 тоот хаягт байрлах, Гэрэл финанс ББСБ ХК /РД: 5832551/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел уул 4 гудамж, 81 тоотод оршин суух, Чангас овогт Лхагвасүрэнгийн Нямхүү /РД: ОЙ01293018/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,074,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.Нямхүүд холбогдуулан 1,074,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.Нямхүүтэй 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 152815 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр1,100,000 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Гэвч зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул 1,074,190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Л.Нямхүү нь хариу тайлбар ирүүлээгүй.
4. Хариуцагч Л.Нямхүүд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэг талаас Гэрэл финанс ББСБ ХХК, нөгөө талаас Л.Нямхүү нар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 152815-01 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан байна. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлдүүлэгч 1,100,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгч хоногийн 0.29 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 9-14/
6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, 451.2-д заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээдэг.
6.1. Зээлдүүлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-аас зээлдэгч Л.Нямхүүд зээл олгосон талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
6.2. Хариуцагч зээл олгосноос хойш нийт 1,306,789 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч үндсэн зээл 863,775 төгрөг, хүү 175,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,069 төгрөг, нийт 1,074,190 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх 3/
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Хариуцагч Л.Нямхүү нь зээлд төлсөн үнийн дүн болоод үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоололд татгалзаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй.
6.4. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээл 863,775 төгрөг, хүү 175,346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,069 төгрөг, нийт 1,074,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Нямхүүгээс 1,074,190 /нэг сая далан дөрвөн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нямхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 30,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ