Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03076

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байр хаягт байрлах, Голомт банк ХК /РД: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн гудамж, 213 байр, 31 тоотод оршин суух, Гансүхийн Мөнгөнтуяа /РД: ОЮ05272601/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,520,033.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Г.Мөнгөнтуяад холбогдуулан 1,520,033.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Мөнгөнтуяатай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж, 1,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 520,000 төгрөгийг нэмж зээлүүлсэн. Гэвч зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 1,404,088.01 төгрөг, хүү 111,574.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370.75 төгрөг, нийт 1,520,033.66 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Г.Мөнгөнтуяа нь хариу тайлбар ирүүлээгүй.

4. Хариуцагч Г.Мөнгөнтуяад 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэг талаас Голомт банк ХК, нөгөө талаас Г.Мөнгөнтуяа нар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч 1,200,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 9-10/

5.2. Нэг талаас Голомт банк ХК, нөгөө талаас Г.Мөнгөнтуяа нар 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч 520,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч жилийн 18 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 10-12/

6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, 451.2-д заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээдэг.

6.1. Зээлдүүлэгч Голомт банк ХК-аас зээлдэгч Г.Мөнгөнтуяад зээл олгосон талаар зохигч маргагүй тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

6.2. Хариуцагч зээл олгосноос хойш үндсэн зээл 315,911.99 төгрөг, хүү 60,705.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308.88 төгрөг, нийт 3176,926.40 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч үндсэн зээл 1,404,088.01 төгрөг, хүү 111,574.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370.75 төгрөг, нийт 1,520,033.66 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх 13/

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

Хариуцагч Г.Мөнгөнтуяа нь зээлд төлсөн үнийн дүн болоод үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон тооцоололд татгалзаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй.

6.4. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээл 1,404,088.01 төгрөг, хүү 111,574.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,370.75 төгрөг, нийт 1,520,033.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мөнгөнтуяагаас 1,520,033.66 /нэг сая таван зуун хорин мянга гучин гурван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнгөнтуяагаас улсын тэмдэгтийн хураамж 39,271 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ