| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2025/00033/И |
| Дугаар | 197/ШШ2025/03075 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Эрх зүйн маргаан /төрийн тусгай албан хаагч/ , |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/03075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 80 байр, 4 тоотод оршин суух, Анчид овогт Махгалын Баяржавхлан /РД: ИЙ78061811/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Баяржавхлан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 80 байр, 4 тоот хаягт байрлах, 289.8 м.кв талбайтай, 8 өрөө амины орон сууц, автозогсоолыг 1,340,700,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/329 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийг үнэлүүлэхэд 1,340,700,000 төгрөг болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/01405 дугаар захирамжаар М.Баярсайханаас 923,997,667 төгрөгийг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Баяржавхлангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 80 байр, 4 тоот хаягт байрлах, 289.8 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх 32-38/
4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18251067 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх 39/
4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18251067-144/01 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнийг битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18251067/04 дугар тогтоолоор хураасан байна. /1хх 41-48/
4.4. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөг нар хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11/329 дугаар тогтоолоор шинжээчээр Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийг томилсон байна /1хх 49-57/
4.5. Шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн байна. /1хх 58-80/
4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4-144/28123 дугаар албан бичгээр хөрөнгийн үнэлгээг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өмчлөгч М.Баяржавхланд мэдэгдсэн байна. /1хх 83/
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна. /1хх 83/
6. Төлбөр төлөгч М.Баярсайхан төлбөрөө сайн дураа биелүүлээгүй тул өмчлөгч М.Баяржавхлангийн үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилсэн, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хураасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 41-48/
7. Төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар хураасан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 56-57/
8. Шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК нь М.Баяржавхлангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065540 дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Нарны зам гудамж, 80 байр, 4 тоот хаягт байрлах, 289.8 м.кв талбайтай, 8 өрөө амины орон сууц, автозогсоолын зах зээлийн үнийг 1,340,700,000 төгрөг болохыг тогтоосон байна. Тус хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийн тэмдэг, үнэлгээчин Н.Цолмонгэрэл гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасанд нийцнэ. /1хх 73/
9. Шинжээч Н.Цолмонгэрэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар үнэлгээ хийх эрхтэй болох нь гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх 80/
10. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэгч М.Баяржавхлан нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж Эм эй пи ХХК болон М.Баяржавхлан нарын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан МАР/24/81 дугаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний хавсралтад заасан 1,800,000,000 гэх үнийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон боловч тухайн үнийг тогтоосон үндэслэл, тооцоолол, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шинжээч Файн эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай М.Баяржавхлангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч М.Баяржавхлангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ