Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00010

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2021/00010

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00599/И

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.*******ренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Б.*******гийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх, маргаан бүхий хашаа байшинг үнэлгээний хөлс 100.000 төгрөгийг гаргуулах тухай 148/2020/00599/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.*******ренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие маргаан бүхий хашаа байшинг *******гаас худалдан авсан. Тухайн үед байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан байшинд гэрчилгээг авах гэтэл заавал газрын гэрчилгээтэй байж танд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгоно гэж хөрөнгийн бүртгэлийн газар тайлбарласан. Газрын даамал *******од олон удаа хэлж очсон. Гэтэл өмчлөл олгох болоогүй байна гэсэн. Гэтэл С.******* нь надад мэдэгдэхгүй миний хашаа байшингийн газарт гэрчилгээ авснаар би хохирч байна. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул намайг уг байшингийн өмчлөгчөөр тогтоож, газрыг чөлөөлүүлэх, үнэлгээ хийлгэсэн 100.000 төгрөгийн хамт гаргаж шийдвэрлэж өгнө үү!... гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед маргаан бүхий байшин газрыг хуулийн дагуу авсан. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн маргааны талаар манай ээж ******* сайн мэдэж байгаа. Иймд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 88 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 106, 85 дугаар зүйлийн 85.2-д заасныг баримтлан хариуцагч С.Судванцэцэгт холбогдох Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод байрлах хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, газар чөлөөлүүлэх, маргаан бүхий хашаа байшинг үнэлүүлсний хөлс 100.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөгдөх 70200 төгрөгийг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, Д.*******гаас 70,200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч намайг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож чадаагүй, эд хөрөнгийн өмчлөлийн болон бусад асуудлын талаар хэрхэн тохиролцсон гэрээ хэлцэл байхгүй байна гэж дурьдаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь шүүх үнэлж шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Анх байшинг 2010 оны үед ******* түүний нөхөр ******* гэх хүмүүсээс 3.500.000 төгрөгөөр худалдан авсан. Хэдийгээр гэрээ хийгээгүй ч гэсэн одоо амьд байгаа ******* надад тодорхойлолт бичиж, наториатоор гэрчилж өгсөн. Түүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч Улаанбаатар хот шилжээд явсан учир миний бие хугацаа их орох юм байна гэж бодож хүсэлтээсээ татгалзсан юм. Хэргийн 5-р талд ******* овогтой *******гийн тодорхойлолт байгаа. Тэгээд ч *******, ******* нар таны өмч бид маргаагүй гээд байшинг минь суллаж өгөөд явцгаасан. Би байшингийн сулласан зургийг шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг шүүх юу гэж дүгнэж байгаа талаар шийдвэрт огт бичээгүй байна.

2. *******, ******* нар надаас байнга гуйж Цагдаагийн газраар явах хэцүү байна, та өргөдлөө авчих охин ******* сургуульд суралцах болсон, нэр хүндэд нь муухай юм гэхчилэн гуйгаад, бид шүүх дээр очоод маргах зүйлгүй таны эд хөрөнгө гэдгийг хэлээд өгнө, таны өмч юм чинь гээд санаа зоволтгүй гэхээр нь хөгшин би итгэж Прокурорын газарт очиж эвлэрсэн талаар хэлж гэрээ, гарын үсгийн баталгааг өгч хэргийг хаалгасан. Тэрний маргааш нь ******* нь шүүхэд үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичиж өгсөн байсан. Ийм байдлаар намайг хуурч мэхэлж хөгшин миний сэтгэл санаагаар тогтолж байгаа нь үүнээс харагдана. Прокурорын тогтоолоос харагдана.

3. Нотлох баримт байхгүй байна гэдгийг үгүйсгэсэн баримтууд нь хэргийн 18 талд *******тэй байгуулсан эвлэрлэлийн гэрээ авагдсан байгаа. Хэргийн 16 талд *******ийн гарын үсгийн баталгаа авагдсан байхад шүүх нотлож чадсангүй, нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм. Эдгээр нотлох баримтууд ******* миний өмч гэдгийг баталж нотолж байгаа бичгийн нотлох баримт юм.

4. Мөн гэрчээр асуулгасан тухайн үед газрын даамалаар ажиллаж байсан одоо Алтанбулаг сумын засаг даргын албан тушаалтай Н.******* өөрийн биер шүүх хуралд оролцож ******* гэдэг хүн ******* буюу *******гаас худалдан авсаныг мэднэ .Над дээр газрын гэрчилгээ авах зорилгоор хэд хэдэн удаа ирж уулзаж байсан. С.******* 1 жилийн өмнө над дээр ирээд газрын гэрчилгээ бичүүлэх гэхээр нь ******* эгч хөөцөлдөж байсан тэр хүнийг авчир гэж хэлсэн хэсэг хугацааны дараа ******* эгч ярья гэж байна гэж надад утсаа өгөөд яриулсан би ******* эгчийг ярьсан гэж бодсон чинь намайг хуурсан байна гэх мэдүүлэг нь эхнээсээ энэ байшин ******* гэдэг хүн худалдан авсан түний өмч гэдэг нь нотлогдож байхад шүүх энэ гэрчийн мэдүүлэгийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхой бус үлдсэн.

5. Гэрч ******* овогтой ******* үүнийг бас гэрчилсэн байгаа. Ийм нотлох баримтууд хэргийн материалд цугларсан байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан 4 үндэслэлд 3 шаардлагаар гомдол гаргасан байгаа гээд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байшин нь олон жилийн өмнө баригдсан эзэнтэй, эзэнгүй байсан. Нэхэмжлэгч Б.******* тухайн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Одоогоор энэ байшингийн өмчлөгчөөр С.******* бүртгэгдэн гэрчилгээтэй байгаа. Нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрх бүхий этгээд мөн үү? Н.******* гэдэг хүнээс худалдан авсан гэдэг боловч ******* нь энэ хөрөнгийн өмчлөгч эсэхийг мэдэхгүй энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх хуралдаанд сумын газрын даамал гэрчээр оролцсон бөгөөд энэ байшингийн өмчлөгч нь Б.******* гэж огт хэлээгүй, газар чөлөөлүүлэх боломжгүй учир нь С.*******т газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн учир давж заалдах шатны шүүхээс тухайн зөрчлийг арилгах хуулийн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******т холбогдуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй Найрамдал 5 дугаар гудамж 540 тоотод хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн ажлын хөлс /маргаан бүхий хашаа байшинд үнэлгээ хийлгэсэн/ 100.000 төгрөг гаргуулах, хашаа байшингийн газрыг чөлөөлүүлэх гэж тус тус нэмэгдүүлжээ.

Хариуцагч Г.******* нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч нь түүний охин С.******* тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч солих тухай хүсэлт гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрхи хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг хийхдээ хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тухайлбал Шүүгчийн 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 2391 дугаартай захирамжаар хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлттэй хамт нэг захирамжаар шийдвэрлэсэн байх ба тухайн захирамжийнхаа захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар 1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бичигдсэн ******* овогтой *******ийг жинхэнэ хариуцагчаар солих гэж бичин хүсэлтийг хангасугай гэжээ.

Шүүгчийн захирамжаар хариуцагч хэнийг хэнээр сольсон нь тодорхойгүй, агуулгын хувьд ойлгомжгүй, бичилтийн техникийн алдаатай болсон байх ба анхан шатны шүүх дээрхи захирамжаар хэргийн хариуцагчийг сольсон гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.*******ийг оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба дээрхи захирамжид дурдсанаар хариуцагч Г.*******ийг жинхэнэ хариуцагч С.*******ээр солих ажиллагааг шүүх хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч солигдсоноор тухайн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарч харин шинээр орж буй хариуцагчид түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан өгснөөр ажиллагааг шинээр явуулах нөхцөл үүсдэг.

Түүнчлэн нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах нь түүний эрх бөгөөд хариуцагч солих ажиллагааг зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хийж сольж болохоор хуульчилсан байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч солих ажиллагаа хийсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байх ба хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 88 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН