Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02656

 








 2025        03        18                                            197/ШШ2025/02656

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Цагаануур сум, 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах Шинэ сариг ХХК /РД: 4132378/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 46-694 тоотод байрлах Бадрах голд ХХК /РД: 5987423/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,266,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шинэ сариг ХХК нь хариуцагч Бадрах голд ХХК-д холбогдуулан 8,728,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

Бадрах голд ХХК нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зам засварын ажил гүйцэтгэхээр 2023 оны 6 дугаар сард үйл ажиллагаа хийж эхлэхдээ Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд Шинэ сариг ХХК-ийн Сариг ШТС-аас 6.29-наас 8-28 хүртэл хугацаанд аман гэрээгээр түлш хийж 8,282,300 төгрөг, Сариг хүнсний дэлгүүрээс 500,000 төгрөгийн бараа аваад одоог хүртэл өгөөгүй учир шүүхэд хандаж байна. Нийт 8,782,300 төгрөгийг төлөх дүн гарсан байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Шинэ сариг ХХК-ийн төлөөлөгч О.Цогт-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Бадрах голд ХХК нь 8,782,300 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шинэ сариг ХХК нь хариуцагч Бадрах голд ХХК-д холбогдуулан  8,782,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шинэ сариг ХХК нь хариуцагч Бадрах голд ХХК-д холбогдуулан 8,782,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,462 төгрөгийн тал хувь буюу 77,731 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 77,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ