| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/04362/И |
| Дугаар | 197/ШШ2025/02587 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/02587
2025 03 17 197/ШШ2025/02587
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 28, МПМ цогцолборт байрлах Мобифинанс ББСБ ХХК /РД: 5373271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37б байр, 46 тоотод оршин суух Галчулууны Мөнхтуяа /РД: УУ92082403/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 964,945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнхтуяад холбогдуулан 964,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Г.Мөнхтуяа нь Мобифинанс ББСБ ХХК-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 140000840686 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба 2022.12.27-ны өдрөөс 2022.12.30-ны өдрийн хооронд өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны 99293003 дугаарын Монпэй дансаар дамжуулан 2 удаагийн хүсэлтээр нийт 590,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан ба гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
2025.01.21-ний өдрийн байдлаар Г.Мөнхтуяагийн зээлийн гэрээний үүрэг нийт 964,945 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 555,087 төгрөг, зээлийн хүү 348,589 төгрөг нэмэгдүүлсэн хүү 61,269 төгрөг байгааг зээл тус бүрээр тодруулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн Дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 12/30/2022 | 390,000 | 722 | 390,000 | 308,730 | 59,204 | 757,934 |
| 12/27/2022 | 200,000 | 725 | 165,087 | 39,859 | 2,065 | 207,011 |
| Нийт дүн | 590,000 |
| 555,087 | 348,589 | 61,269 | 964,945 |
Г.Мөнхтуяа нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 964,945 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Галчулуун овогтой Мөнхтуяа миний бие Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 964,945 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 514,945 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. гэжээ.
3. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан тайлбартаа: Танилцлаа. Зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Мөнхтуяад холбогдуулан 964,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 964,945 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 514,945 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Мөнхтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мөнхтуяад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 964,945 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 514,945 төгрөгөөр төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж Г.Мөнхтуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,709 төгрөгийн тал хувь болох 13,854.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,854.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ