| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/01803/И |
| Дугаар | 197/ШШ2025/02483 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02483
2025 03 13 197/ШШ2025/02483
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах Худалдаа хөгжлийн банк ХК /РД: 2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 10 тоотод оршин суух Бээжингийн Оюун-Эрдэнэ /РД: ЗП88080903/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,478,503.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан 1,478,503.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Бээжин овогтой Оюун-Эрдэнэ нь Худалдаа, хөгжлийн банктай 2019 оны 12 дугаар арын 16-ны өдөр Дугаар №2019/419/01/3758 тоот Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, дугаар №2019/419/01/3758/0001 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 1,175,690 төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн хөлдөөгч, телевизор, угаалгын машины төлбөрийг гуравдагч этгээдэд төлөх зориулалтаар зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Бээжин овогтой Оюун-Эрдэнэ /РД:ЗП8808090Э/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Б.Оюун-Эрдэнэ миний бие Худалдаа хөгжлийн банкнаас авсан 1,478,503.20 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4,5,6 дугаар сард тус мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 492,834.4 төгрөгөөр төлж барагдуулна. гэжээ.
3. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкнаас Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,478,503.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Оюун-Эрдэнийн тайлбартай танилцаж зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан 1,478,503.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,478,503.20 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгөн дүнг 2025 оны 4,5,6 дугаар сард тус мөнгийг сар бүрийн 25-ны өдөр 492,834.4 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Оюун-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Оюун-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,478,503.20 төгрөийг хүлээн зөвшөөрч 2025 оны 4,5,6 дугаар сард сар бүрийн 25-ны өдөр 492,834.4 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж Б.Оюун-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,606.05 төгрөгийн тал хувь болох 19,303 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ