| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2025/00262/И |
| Дугаар | 197/ШШ2025/02482 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02482
2025 03 13 197/ШШ2025/02482
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 17б байр, МИД оффист байрлах Гурван зуун жар файнанс ББСБ ХХК /РД: 5923239/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо, 90д байр, 126 тоотод оршин суух Гомбодоржийн Дагийцэрэн /РД: ДЮ86040804/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо, 90д байр, 126 тоотод оршин суух Билгээгийн Эрдэнэбат /РД: ЖЮ85081212/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,152,493.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гурван зуун жаран найм файнанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Дагийцэрэн, Б.Эрдэнэбат нарт холбогдуулан 11,152,493.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Б.Эрдэнэбат, хамтран зээлдэгч Г.Дагийцэрэн нь Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-тай 2024 оны 04-р сарын 25-ны өдрийн №ЗГ- 1192130115003699 дугаар Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч нь №ЗГ- 1192130115003699 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2024 оны 04-р сарын 27-ны өдрөөс эхлэн 2025 оны 04-р сарын 25-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 50,316.35 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт № 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2024 оны 09-р сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Гэтэл зээлдэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- 1192130115003699 дугаар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй" тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
2. Хариуцагч Б.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Б.Эрдэнэбат миний бие Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-аас зээлж авсан 11,152,493 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Г.Дагийцэрэн одоогоор эзгүй гадагшаа явсан байна. 11,152,493 төгрөгийг 2025.04.15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 1 сарын 1,854,249 төгрөгийг төлж барагдуулах болно. гэжээ.
3. Нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эрдэнэбат нь төлбөрөө төлөхийг зөвшөөрч байгаа тул хамтран хариуцагч Дагийцэрэнгээс татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авна уу. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гурван зуун жар файнанс ББСБ нь хариуцагч Г.Дагийцэрэн, Б.Эрдэнэбат нарт холбогдуулан 11,152,493.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,152,493.27 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 1 сарын 1,854,249 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул хамтран хариуцагч Г.Дагийцэрэнгээс татгалзаж талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Дагийцэрэн, Б.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гурван зуун жар файнанс ББСБ нь хариуцагч Г.Дагийцэрэн, Б.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 11,152,493.27 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 1 сарын 1,854,249 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул хамтран хариуцагч Г.Дагийцэрэнгээс татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж Г.Дагийцэрэн, Б.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,390 төгрөгийн тал хувь болох 96,695 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,695 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ