Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02481

 








   2025   03          13                                         197/ШШ2025/02481

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух Баяжихмянган овогт Энхтөрийн Батбаяр /РД: ЗЮ76122119/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1 гудамж, 2230 тоотод оршин суух Хасаг овогт Балдаагийн Чинзориг /РД: ПЙ85122372/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 512,510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Батбаяр нь Б.Чинзоригт холбогдуулан 512,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Б.Чинзориг нь 48-20 УНК тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Дундговь аймгийн Сайншанд сумын төвийн зогсоолд Э.Батбаяр миний өмчлөлийн миний өмчлөлийн RX450 маркийн машиныг мөргөж нийт 2,650,000 төгрөгийн хохирол учруулсан. Д.Чинзориг нь хохирлыг яаралтай барагдуулна гэж баталгаа гаргаж 2,137,490 төгрөг төлсөн. Үлдэх 512,510 төгрөгийг Б.Чинзоригоос гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Б.Чинзориг миний бие нь 512,510 төгрөгөөс 300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 212,510 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сардаа багтаан төлнө. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Батбаяр нь хариуцагч Б.Чинзоригт холбогдуулан 512,510 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 512,510 төгрөгөөс нэхэмжлэгч 300,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч 212,510 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,025 төгрөгийн тал хувь болох 8,012.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,012.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Э.Батбаяр нь хариуцагч Б.Чинзоригт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 512,510 төгрөгөөс нэхэмжлэгч 300,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч 212,510 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,025 төгрөгийн тал хувь болох  8,012.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  8,012.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ