Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02297

2025 03 12 197/ШШ2025/02297

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоотод байрлах Филипс гэрэлтүүлэг ХХК /РД: 5038278/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чандмань төв, 4 давхар 403 тоотод оршин суух Лакилайф ХХК /РД: 5015979/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,593,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Филипс гэрэлтүүлэг ХХК нь Лакилайф ХХК-д холбогдуулан 12,593,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Лакилайф ХХК нь манай Филипс гэрэлтүүлэг ХХК-иас гэрэлтүүлгийн материалуудыг зээлээр худалдан аваад, удахгүй буцаагаад төлөөд явдаг байсан. Лакилайф ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай компаниас 17,593,500 төгрөгийн гэрэлтүүлгийн материал худалдан авсан бөгөөд 5,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 12,593,500 төгрөгийг дараа нь төлөхөөр харилцан тохиролцсон. Тэгээд гэрэлтүүлгийн материалыг хүлээн авсан. Гэтэл түүнээс хойш удахгүй төлнө гэсээр гэрэлтүүлгийн материалын үлдэгдэл төлбөр болох 12,593,500 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй болно. Иймд хариуцагч Лакилайф ХХК-иас 12,593,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Лакилайф ХХК-ийн зүгээс Филипс гэрэлтүүлэг ХХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эвлэрэх саналд татгалзах зүйл байхгүй. Манай зүгээс 12,593,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Филипс гэрэлтүүлэг ХХК нь хариуцагч Лакилайф ХХК-д холбогдуулан 12,593,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,593,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,446 төгрөгийн тал хувь болох 108,223 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,223 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Филипс гэрэлтүүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй Лакилайф ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,593,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,446 төгрөгийн тал хувь болох  108,223 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,223 Ктөгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ

й

Улаанбаатар хот

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Тус шүүхийн шүүгч Ж.Батмөнх би, - /хаяг/ Лакилайф-ХХК холбогдох тухай Филипс гэрэлтүүлэг -ХХК нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад                                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

-

ҮНДЭСЛЭХ НЬ:

-
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Филипс гэрэлтүүлэг -ХХК нэхэмжлэлийн шаардлага - төгрөгийг хариуцагч - төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч - улсын тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийн - төгрөгийг улсын төсвөөс, - төгрөгийг -  тус тус гаргуулж  нэхэмжлэгч Филипс гэрэлтүүлэг -ХХК  олгосугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

        ШҮҮГЧ                                    Ж.БАТМӨНХ