| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/04980/И |
| Дугаар | 197/ШШ2025/02295 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/02295
2025 03 12 197/ШШ2025/02295
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower, 12 давхар 1207 тоотод байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /РД: 5832551/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 дугаар байр, 127 тоотод оршин суух Отгонтөмөрийн Итгэл /РД: УХ91122452/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,964,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч О.Итгэлд холбогдуулан 2,964,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Гэрэл Финанс ББСБ ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3885 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-UE50TV7002UXCE маркийн зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ эргэн төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй, манай байгууллагын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл болон хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн гэрээний 2.1,9-д зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсэг 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ийнхүү 2025 оны 02 сарын 25 байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах эвлэрлийн гэрээг байгуулсан. Үүнд:
Миний бие Отгонтөмөр овогтой Итгэл нь Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,964,216 төгрөгийг төгрөгийг бүхэлд нь төлөхийн хүлээн зөвшөөрч байна. Уг шаардлагаар эвлэрсэн хугацаа нь 3 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлнө. Эргэн төлөлт 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 464,216 төгрөг төлнө. гэжээ.
3. Нэхэмжлэгч Гэрэл Финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Байгаль шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрсөн гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч О.Итгэлд холбогдуулан 2,964,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,964,216 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 3 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлнө. Эргэн төлөлт 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 464,216 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.Итгэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Итгэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,964,216 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 3 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлнө. Эргэн төлөлт 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 464,216 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, О.Итгэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,387 төгрөгийн тал хувь болох 31,189 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,189 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ