Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02293

 








 2025        03        10                                            197/ШШ2025/02293

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 28, МПМ цогцолборт байрлах Мобиком корпораци ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, амралт 2 дугаар гудамж, 8б тоотод оршин суух Ганболдын Отгонцэцэг /РД: УЗ89111408/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,781,575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Отгонцэцэгт холбогдуулан 1,781,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

Г.Отгонцэцэг нь манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Мymobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 22763511 тоот гэрээ байгуулж 99952575 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 20222 оны 7 дугаар сарын 28-ны өдөр багцаа шинэчилж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 1,619,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy A53 5G Blue гар утасны төлбөрийг урьдчилгаа 161,900 төгрөг төлж үлдэх төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Г.Отгонцэцэг нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99952575 дугаарын үйлчилгээний төлбөр зээлээр авсан гар утасны 2022 оны 6,7,8 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 1,607,005 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Г.Отгонцэцэгээс 99952575 дугаарын үйлчилгээний төлбөр 445,900 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A33 гар утасны 1,214,250 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 121,425 төгрөг нийт 1,6057,005 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Миний бие нь Мобикомоос авсан утасны төлбөр болох 1,781,575 төгрөгийг 6 сарын хугацаатай төлж барагдуулна. гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Танилцлаа. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Отгонцэцэгт холбогдуулан 1,718,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,718,575 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаатай төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Отгонцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Отгонцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,718,575 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.Отгонцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,456 төгрөгийн тал хувь болох 21,278 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 21,278 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ