| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0017/з |
| Дугаар | 123/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 123/ШШ2025/0025
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн egazar.gov.mn сайтад болон бусад бүртгэлийн эрхийг нээж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт засмал замын зүүн хаягт байрлах, нэгж талбарын******* дугаар бүхий 249729.0 м.кв талбайтай, амралтын газрын зориулалтаар эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээж, зохих бүртгэлийг хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02/34 дугаар албан бичигтээ: “*******” ХХК-иас Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 123/ШШ2024/0063 дугаартай шийдвэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь "*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн Монгол Улсын засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" 110 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын egazar.gov.mn сайтад болон бусад эрхийн бүртгэлийг нээж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт засмал замын зүүн хаягт байрлах, нэгж талбарын******* дугаар бүхий 249729,0 м.кв талбайтай, амралтын газрын зориулалтаар эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээж, зохих бүртгэлийг хийлгэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн egazar.gov.mn сайтад болон бусад бүртгэлийн эрхийг нээж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт засмал замын зүүн хаягт байрлах, нэгж талбарын******* дугаар бүхий 249729.0 м.кв талбайтай, амралтын газрын зориулалтаар эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээж, зохих бүртгэлийг хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн маргааны улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн egazar.gov.mn сайтад болон бусад бүртгэлийн эрхийг нээж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт засмал замын зүүн хаягт байрлах, нэгж талбарын******* дугаар бүхий 249729.0 м.кв талбайтай, амралтын газрын зориулалтаар эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг сэргээж, зохих бүртгэлийг хийлгэхийг даалгах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР