Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02291

 








 2025        03        12                                         197/ШШ2025/02291

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 11,946,838.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан 11,946,838.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

..Талуудын хооронд байгуулсан МА-409052 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 930001-53005 дугаар цахим зээл, 91017-828 дугаар лизингийн зээл, 91017-9044 лизингийн зээл 91017-840 лизингийн зээл, 91017-2075 лизингийн зээлүүдийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,261,770.17 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,378,989.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 241,078.62 төгрөг, нотариатын зардалд 65,000 төгрөг нийт 11,946,838.3 төгрөгийн зэлийн төлбөрийг хариуцагч Б.Болормаагаас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Бямба овогтой Болормаа миний бие Таван богд финанс ББСБ ХХК-иас авсан 11,946,838.3 төгрөгийн зээлийг эргүүлэн төлнө. Харилцан тохиролцсоны үндсэн дээр тус мөнгөн дүнг 6 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Эхний төлөлтийг 3.30-ны өдөр 1 сая төгрөг, 2 дахь төлөлтийг 04.30 өдөр 1 сая, үлдэх 9,946,838.3 төгрөгийг үлдэх 4 сард сар бүрийн 30-нд 2,4486,709.575 төгрөгөөр төлж барагдуулахаар болсон учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү . гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Болормаагийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хариу тайлбартай танилцан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан 11,946,838.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,946,838.3 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгөн дүнг 6 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Эхний төлөлтийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2 дахь төлөлтийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэх 9,946,838.3 төгрөгийг үлдэх 4 сард сар бүрийн 30-ны өдөр 2,4486,709.575 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  Б.Болормаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1 Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Болормаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 11,946,838.3 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч тус мөнгөн дүнг 6 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Эхний төлөлтийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2 дахь төлөлтийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, үлдэх 9,946,838.3 төгрөгийг үлдэх 4 сард сар бүрийн 30-ны өдөр 2,4486,709.575 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж  Б.Болормаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,099.41 төгрөгийн тал хувь болох 103,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ