| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/00083/И |
| Дугаар | 197/ШШ2025/02290 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/02290
2025 03 12 197/ШШ2025/02290
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,597,622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Х.Гажидмаад холбогдуулан 3,597,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Х.Гажидмаа нь манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Мymobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 41823455 тоот гэрээ байгуулж 99901739 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр багцаа шинэчилж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 4,899,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy Ultra S22 128 GB Black гар утасны төлбөрийг 12 сард хуваан төлөхөөр зээлээр авсан. Х.Гажидмаа нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99901739 дугаарын үйлчилгээний төлбөр зээлээр авсан гар утасны 2023 оны 4,5,6 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 3,597,622 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Х.Гажидмаагаас 9901739 дугаарын үйлчилгээний төлбөр 5,022 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy Ultra S22 128 GB Black гар утасны үлдэгдэл төлбөр 3,266,000 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 326,600 төгрөг нийт 3,597,622 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Хишиг овогтой Гажидмаа би Мобиком корпораци ХХК-ийн 41823455 тоот гэрээний үйлчилгээний 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 3,597,622.74 төгрөгийн төлбөрийн 1,080,000 төгрөг төлж үлдэгдэл 2,517,622.74 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 6 хуваан төлж барагдуулахаар тохиролцов. гэжээ.
3. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Танилцлаа. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Х.Гажидмаад холбогдуулан 3,597,622.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,597,622.74 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 1,080,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж үлдэх 2,517,622.74 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6 хуваан төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Х.Гажидмаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Гажидмаад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,597,622.74 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 1,080,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж үлдэх 2,517,622.74 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Х.Гажидмаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,512 төгрөгийн тал хувь болох 36,256 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ