Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02132

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10 197/ШШ2025/02132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам 4Б, өөрийн байр хаягт байрлах, Монос фарм ХХК /РД: 2043319/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 25 байр, 459 тоот хаягт байрлах, Баян богд фарм ХХК /РД: 6227457/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,791,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Монос фарм ХХК нь хариуцагч Баян богд фарм ХХК-д холбогдуулан 10,791,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 4 удаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 7,194,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд гэрээний 6.2-д зааснаар алданги 3,597,000 төгрөг, нийт 10,791,000 төгрөгийн төлбөртэй байна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Баян богд фарм ХХК нь 7,194,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Алдангийг харилцан тохиролцож бууруулах хүсэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Хариуцагч Баян богд фарм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй байна. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэг талаас Монос фарм ХХК, нөгөө талаас Баян богд фарм ХХК нар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч нь чанарын шаардлага хангасан барааа материалыг нийлүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 8-9/

5.2. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд 7,194,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байна. /1хх 10/

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

6.1. Худалдагч Монос фарм ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл бараа материал нийлүүлсэн, худалдан авагч Баян богд фарм ХХК нь 7,194,000 төгрөгийн үнийг бүрэн төлөөгүй байх ба тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

6.2. Хариуцагч дээрх төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд алданги багасгах боломжтой эсэх нь маргааны зүйл байна.

6.2.1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд худалдан авагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан.

Хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сүүлийн бараа материалыг авсан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар худалдан авагч үнийг борлуулалт хийгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагчид төлнө гэж заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн алданги шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн байна. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувь буюу 3,597,000 төгрөгөөс хэтрэхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн төлбөр 7,194,000 төгрөг, алданги 3,597,000 төгрөг, нийт 10,791,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Баян богд фарм ХХК-аас 10,791,000 /арван сая долоон зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж, Монос фарм ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян богд фарм ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 187,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монос фарм ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ