| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/09894/И |
| Дугаар | 197/ШШ2025/02129 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,004,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандхай, хариуцагч М.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Хайрхан СӨХ нь хариуцагч М.Мөнхнасанд холбогдуулан 1,004,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Мөнхнасан нь 2016 оноос эхлэн сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний зардлыг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч М.Мөнхнасан нь миний бие 2013 оноос Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 24 байр, 5 тоотод оршин сууж байна. Миний бие 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал, 2024 оны 10, 11 дүгээр сарын төлбөрийг төлсөн байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2 өөр банкаар төлдөг тул хасалт хийгдэхгүй, хуримтлал үүссэн байна. Зөв тооцоолсон тохиолдолд төлөхөөс татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22, 23, 24, 25 дугаар байрны сууц өмчлөгчдийн холбооны бүрэн эрхийг нэхэмжлэгч Хайрхан СӨХ хариуцан үйл ажиллагаа явуулдаг байна. /1хх 7/
4.2. Хариуцагч М.Мөнхнасан нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны оршин суугч байна.
4.3. Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолоор сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний хуримтлалын жишиг тарифыг баталсан байна. /1хх 8/
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3-д орон сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 148.3-д өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.
5.1. Нэхэмжлэгч Хайрхан СӨХ нь Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2016 оноос 2023 оны 02 дугаар сар дуустал сар тутам 10,460 төгрөг, 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар дуустал сар тутам 17,100 төгрөг, 2024 оны 05 дугаар сараас одоог хүртэл сар тутам 25,270 төгрөг тус тус байхаар тогтоосон бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 6/
5.2. Хариуцагч СӨХ-ноос нэхэмжилсэн тооцоолол буруу гэсэн нь маргааны зүйл байна.
5.2.1. Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал 639,240 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 2024 оны 04 дүгээр сарыг дуустал 239,400 төгрөг, 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын дуустал 126,350 төгрөг, нийт 1,004,990 төгрөг нэхэмжилсэн. /1хх 6/
5.2.2. Хариуцагч 2016 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал 31,380 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 2024 оны 04 дүгээр сарыг дуустал 243,220 төгрөг, 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын дуустал 0 төгрөг, нийт 274,600 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1хх 29-40, 55-60/
Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 1,004,990 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 274,600 төгрөгийн төлбөр хасагдаж, үлдэх 730,390 төгрөг /1,004,990-274,600/-ийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүх хариуцагчаас 730,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан М.Мөнхнасангаас 730,390 төгрөгийг гаргуулж, Хайрхан СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 274,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхнасангаас улсын тэмдэгтийн хураамж 22,079 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хайрхан СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ