| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 184/2024/10323/И |
| Дугаар | 197/ШШ2025/02112 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02112
2025 03 10 197/ШШ2025/02112
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар, 712 тоот, өөрийн байранд байрлах, Омни капитал ББСБ ХХК /РД: 6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 1 дүгээр гудамж, 1е тоотод оршин суух, Эрдэнэ-Очирын Хувьтөгөлдөр /РД: УП99092375/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 126,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Хувьтөгөлдөрт холбогдуулан 126,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Эрдэнэ-Очир овогтой Хувьтөгөлдөртэй 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20231125-19621 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 230,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй z000251073 тоот зээлийг Хаан банк дахь 5925772801 тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Хувьтөгөлдөр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 байдлаар z000251073 тоот зээл 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр дуусч үндсэн зээлээс 133,887 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 96,113 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоногийн хүү 70,956 төгрөг, шимтгэл 2,300 төгрөг, үүнээс хүүнд төлсөн 42,577 төгрөгийг хасаж, нийт хүү 30,679 төгрөг, нийт дүн 126,792 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Омни капитал ББСБ ХХК-иас хариуцагч Эрдэнэ-очир овогтой Хувьтөгөлдөр /РД: УП99092375/-өөс зээлийн гэрээний үүрэгт 126,792 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 126,792 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Э.Хувьтөгөлдөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Хувьтөгөлдөрт холбогдуулан 126,792 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Э.Хувьтөгөлдөрт холбогдуулан 126,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь буюу 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ