| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/03184/И |
| Дугаар | 197/ШШ2025/02110 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02110
2025 03 10 197/ШШ2025/02110
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар, 712 тоот, өөрийн байранд байрлах, Омни капитал ББСБ ХХК /РД: 6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзай гудамж, 185 тоотод оршин суух, Халиунаагийн Хулан /РД: УК96012200/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 265,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Хуланд холбогдуулан 265,067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Халиунаа овогтой Хулантай 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17810 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000480287 тоот зээлийг Хаан банк дахь 5530059748 тоот дансанд зээлдэгч Х.Хулан нь шилжүүлэн авсан. Хариуцагч Х.Хулан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар: z000389914 тоот зээл 2024 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр дуусч үндсэн зээл 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 172 хоногийн хүү 63,067 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, хүү 65,067 төгрөг, нийт дүн 265,067 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнгүүн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Омни капитал ББСБ ХХК-иас хариуцагч Халиунаа овогтой Хулан /РД: УК96012200/-аас зээлийн гэрээний үүрэгт 265,067 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х.Хулан нь нэхэмжлэлийн шаардлага болох 265,067 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Х.Хуланд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Хуланд холбогдуулан 265,067 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Хуланд холбогдуулан 265,067 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,603 төгрөгийн тал хувь буюу 4,301.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4,301.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ