| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0041/з |
| Дугаар | 123/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 123/ШШ2025/0035
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанд хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар тус шүүхэд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлжээ.
Уг эвлэрлийн гэрээнд "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар хоорондоо тохиролцож, маргаанаа дуусгавар болгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1.Нэхэмжлэгчээс "*******" ХК-ийн компанийн хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/2159, 07/2160 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг тус тус даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
2.Нэхэмжлэгчээс "Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг тус тус даалгах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
3.Хариуцагчаас "*******" ХК-ийн компанийн хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/2159, 07/2160 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4.Талуудын эвлэрлийг баталсны дараа хариуцагч "*******" ХК-ийн гаргасан Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг үргэлжлүүлэн хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх, дахин уг асуудлаар маргах эрхгүй болохыг талууд ойлгосон болно. Иймд шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “*******” ХК-ийн компанийн хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/2159, 07/2160 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ. Мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.
Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт "Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг тус тус даалгах" нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* татгалзаж,
хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь "*******" ХК-ийн компанийн хүсэлтэд татгалзсан Төв аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07/2159, 07/2160 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоох" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, талуудын эвлэрлийг баталсны дараа хариуцагч "*******" ХК-ийн гаргасан Заамар сумын Хөндий-1 нэртэй газарт 397.9 га, Хөндий-2 нэртэй газарт 372.28 га газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг үргэлжлүүлэн хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР