Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02102

 








2025        03        10                                            197/ШШ2025/02102

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах, Жимобайл ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 53 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, Батжаргалын Отгонсүрэн /РД: МЛ92070409/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,652,583.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Б.Отгонсүрэнд холбогдуулан 2,652,583.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

Батжаргал овогтой Отгонсүрэн нь Б.Отгонсүрэн нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай компанитай ББГ-2023/0726 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан "Самсунг А54" загварын гар утас, 98024111 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023.10.27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 182,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б.Отгонсүрэн нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,600.000 төгрөг, 9802411 дугаарын төлбөр 179,952 төгрөг, нийт 1,779.952 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 1,779.952 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 872,631.89 төгрөг, нийт 2,652.583.89 төгрөгийг Б.Отгонсүрэнгээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.Отгонсүрэнгээс ББГ-2023/0726 Гар утас төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,652,583.89 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Отгонсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Жимобайл ХХК нь хариуцагч Б.Отгонсүрэнд холбогдуулан 2,652,583.89 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жимобайл ХХК нь хариуцагч Б.Отгонсүрэнд холбогдуулан 2,652,583.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,392 төгрөгийн тал хувь буюу 28,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ