| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2025/00083/И |
| Дугаар | 197/ШШ2025/02101 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02101
2025 03 10 197/ШШ2025/02101
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХК /РД: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүэрг, 11 дүгээр хороо, Аман хуур, 2 хотхон 40 дүгээр байр, 254 тоотод оршин суух Бямбасүрэнгийн Алтаншагай /РД: УЗ99043005/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,559,655.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Алтаншагайд холбогдуулан 9,559,655.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Бямбасүрэн овогтой Алтаншагай нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ-R000495642 дижитал зээлийн гэрээ байгуулж 11,630,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээл нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,265,7003.60 төгрөг, зээлийн хүү 289,490.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,461.50 төгрөг нийт 9,556,655.66 төгрөгийг Бямбасүрэн овогтой Алтаншагайгаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид дараах эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд:
Нэг талаас Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, нөгөө талаас зээлдэгч Б.Алтаншагай нар дараах нөхцөлийг харилцан тохиролцов. Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох 9,559,655.66 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 7,559,655.66 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,264,655.66 төгрөгөөр дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Б.Алтаншагайд холбогдуулан 9,559,655.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 9,559,655.66 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 7,559,655.66 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,264,655.66 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Алтаншагайд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Алтаншагайд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 9,559,655.66 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 7,559,655.66 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,259,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,264,655.66 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Алтаншагайд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,904.49 төгрөгийн тал хувь болох 83,952 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,952 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ