| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 197/2025/00459/И |
| Дугаар | 197/ШШ2025/02097 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02097
2025 03 10 197/ШШ2025/02097
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 12 дугаар байр, 12 тоотод оршин суух Гэлэн овогт Гүнжидийн Энхтөр /РД: АМ73092519/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамж, 231 тоотод оршин суух Боржигон овогт Сүхбаатарын Ганчимэг /РД: АЙ82072808/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Энхтөр нь хариуцагч С.Ганчимэг холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Миний бие морио уяулж байсан уяач П.Буяндаваагийн ярьсны дагуу хурдан морины уралдаанч хүүхэд гэх Г. Тунамал-Эрдэнээр морины уралдаан, сунгаа, үсэргээ, морины ажил хийх үеэр морь унуулахаар түүний асран хамгаалагч, ээж нь болох С.Ганчимэгийн ХААН банк дахь 5145009230 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг өгсөн. Гэвч тухайн хүүхэд морь сайн унаж чадахгүй, морины ажлын үеэр мориноос унасан, морь хадууруулж байна. Ийм учраас хүүхдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл учирч болзошгүй тул хүүхдийг нь буцааж гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна гэж уяач над руу ярьсны дагуу очиж хүүхдийг аван Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33-р хороо, Тахилт 8 гудамж, 231 тоот хаягт байх гэрт хүргэж өгсөн бөгөөд морь унуулаагүй байна. Иймд ээжид нь өгсөн 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие Сүхбаатар овогтой Ганчимэг нь Энхтөр гэдэг хүний 3 сая төгрөгийг сард 500 мянган төгрөгөөр төлж 2.28-7.28 гэхэд дуусгасан байна. гэжээ.
3. Нэхэмжлэгч Г.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Уншиж танилцлаа. Зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхтөр нь хариуцагч С.Ганчимэгт холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оын 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сард 500,000 төгрөгөөр 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, С.Ганчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Энхтөр нь хариуцагч С.Ганчимэгт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оын 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сард 500,000 төгрөгөөр 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж С.Ганчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ