| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/08622/И |
| Дугаар | 197/ШШ2025/02095 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02095
2025 03 10 197/ШШ2025/02095
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 41г байр, 39 тоотод оршин суух Лхамсүрэнгийн Дашмаа /РД: ХЙ82052408/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 41г байр, 39 тоотод оршин суух Мэгзэрийн Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч Гонгорын Эрдэнэцэцэг /РД: СФ87112905/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,342,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Дашмаа нь Г.Эрдэнэцэцэгт холбогдуулан 2,342,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Миний 10 настай насанд хүрээгүй жаахан хүү минь дүүтэйгээ орцныхоо үүдэнд тоглож байгаад холд гэж хэлснийхээ төлөө М.Хүслэнд зодуулж хамрын яс нь цөмөрч, хугарч маш их өвдөлт мэдрэн, нэг литр орчим цус алдаж цус нь тогтохгүй байсан. Тоглож байгаад нүүр, амьсгалах эрхтэнд хүнд гэмтэл авч бүтэн норкозтой мэс заслын ширээн дээр унтуулагатай хагалгаанд орсон. Хүүхдээ ингэж буруу хүмүүжүүлчихээд хүү бид хоёроос уучлал гуйгаагүй, эмчилгээнд нэг ч мөнгө өгөөгүй. Байрны хүүхдүүд бүгд зодооныг харсан. Хөхөрч няцарсан царайтай хүү минь гадаа гарахад хүүхдүүд ээ чи хүүхдэд зодуулсан, нүүр чинь баастай юм уу гэж хүүг минь өөлж хүү минь гадаа гарахаас ичиж санаа зовж маск, нүдний шил, крем пүдр түрхэж далдлахыг оролдож сүүлдээ гадаа зун байхад гардаггүй 45 хоног гам барьж гүйж, харайж, бөмбөгөөр тоглож чадахгүй, юм өргөж чадахгүй, биеийн тамирын хичээлдээ ч ороогүй. Хүүхэд санаандгүй бөмбөгөөр цохих вий, доод давхарын 7 давхарын М.Хүслэн дахиж намайг зодох вий гэж үргэлж айж, түгшиж өнөөдрийг хүртэл шаналж байна. Баянзүрх дүүргийн Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолоор М.Хүслэнг насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гомдол гаргахад Баянзүрх дүүргийн Прокурор 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4/1739 мэдэгдэх хуудсаар сэтгэцэд учирсан хор уршиг болсон эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар нэхэмжлэх үндэслэлтэй байна гэсэн. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 7-14 хүртлэх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн эцэг эх хариуцан арилгана гэж заасны дагуу М.Хүслэнгийн ээж Г.Эрдэнэцэцэгээс эмчилгээний зардал 998,350 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, 1,300,000 төгрөг, эрүүгийн баримт хуулбарласан 44,000 төгрөг нийт 2,342,350 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүний нүүр гоо сайхан, амьсгалах эрхтэнд хэрцгийгээр халдан хүн харах, аргагүй болтол зодож гэмтээдэг хүүхдээ харгис болгон хүмүүжүүлж байгаа Г.Эрдэнэцэцэгт хариуцлага тооцож өгнө үү. Багш ээж хүний хувьд маш их харамсаж байна. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: М.Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг миний бие Л.Дашмаагийн нэхэмжилсэн 2,342,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Дашмаа нь хариуцагч Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч Гонгорын Эрдэнэцэцэгт холбогдуулан 2,342,350 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,342,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Дашмаагийн нэхэмжлэлтэй Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч Гонгорын Эрдэнэцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,342,350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ