Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 57

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 2 дахь хэсэгт  зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.М10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.3,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.М 7.682.951 /долоон сая зургаан зуун наян хоёр мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш аваагүй цалин болох 515.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бн иргэний нэхэмжлэлээс 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн куртик 1, улаан алаг өнгөтэй гурвалжин захтай цамц 1, хар хөх өнгийн хажуудаа канттай өмд 1, хар өнгийн /эвэр/ иштэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1, хар саарал өнгийн LV гэсэн үргэлжилсэн бичигтэй цамц 1 ширхэг, саарал шар ноосон цамц 1, саарал өнгийн фудволк 1, 0,5 граммын ерөөл архины шил 1, хатаасан цус 1 ширхэгийг устгуулахаар тухайн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгч Г.М цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       З.ТӨМӨРХҮҮ

      ШҮҮГЧИД                                     Л.ОДОНЧИМЭГ

                                                                                                Ц.УРАНГУА