Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02089

 








 2025        03        10                                         197/ШШ2025/02089

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower 12 давхар, 1207 тоотод байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /РД: 5832551/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 45 гудамж, 23а тоотод оршин суух Буяндэлгэрийн Гантөмөр /РД: ИЦ86061500/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 366,568 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Гантөмөрт холбогдуулан 366,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Гэрэл Финанс ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 10 сарын 30-ний өдрийн 246800 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 10 сарын 30-ний өдөр 100,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 аар зүйлийн 3.2.1 болон 3,2,2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -т заасан үүргээ ноцтой зөрчиж байна.

Иймээс 2024 оны 12 сарын 04 өдрийн байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

366,568 төгрөг төлөхөөс 120,000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг 2 хувааж төлөх гэсэн боловч зөвшөөрөхгүй гэсэн. Энэ зээлийг аваад хүүхэд гаргаж гэртээ байсан болохоор төлж чадаагүй. 246,568 төгрөгийн үлдэгдэлтэй байна. гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Гантөмөрт холбогдуулан 366,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 366,568 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 120,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 246,568 төгрөгийг 2 хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.Гантөмөрт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Гантөмөрт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 366,568 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 120,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 246,568 төгрөгийг 2 хувааж төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж  Б.Гантөмөрт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,648 төгрөгийн тал хувь болох 5,824 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,824 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ