Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02088

 








 2025        03        10                                         197/ШШ2025/02088

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын 9/1, 8 давхарт байрлах Супер лизинг БЗГ ХХК /РД: 6773532/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал 13-232 тоотод оршин суух Дагвын Данзанжвуу /РД: ВТ90060111/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,597,622 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Супер лизинг БЗГ ХХК нь хариуцагч Д.Данзанжувууд холбогдуулан 3,597,622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Дагвын Данзанжувуу нь 2022 оны 05 сарын 16-ны өдөр БЗГ22-0486 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 918 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А53 загварын гар зөөврийн компьютер барьцаалсан. 2022 оны 05 сарын 16-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үлдсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс 1,103,700 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,562,190.66 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,571,490.66 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Миний бие нь зээлийн гэрээний үүрэгт 2,574,490.66 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийж барагдуулна. 5 сарын хугацаанд төлж барагдуулж дуусна. Сар бүр 514,300 төгрөг төлнө. гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч Супер лизинг БЗГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Супер лизинг БЗГ ХХК нь хариуцагч Д.Данзанжувууд холбогдуулан 2,574,490.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,574,490.66 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээ зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийж барагдуулна. 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Д.Данзанжувууд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Супер лизинг БЗГ ХХК нь хариуцагч Д.Данзанжувууд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,574,490.66 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээ зөвшөөрч 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийж барагдуулна. 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж  Д.Данзанжувууд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,100 төгрөгийн тал хувь болох 28,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ