Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02087

 

 

 

 

 

2025       03        10                                      197/ШШ2025/02087

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Алтанжолоо Таур, 11 дүгээр давхар, өөрийн байранд байрлах, Практикал даатгал ХХК /РД: 2813017/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 44 дүгээр байр, 27 тоотод оршин суух, Сэмэрийн Бодьсанаа /РД: ДЮ92110152/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,631,711.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч С.Бодьсанаад холбогдуулан 5,631,711.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

 

С.Бодьсанаа нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг зээлж авсан байна.

Зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк болон Практкал даатгал ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ байгуулсан ба зээлдэгч С.Бодьснаа нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Худалдаа хөгжлийн банкнаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 5/4825 тоот албан бичгээр нөхөн төлбөр хүссэний дагуу Практикал даатгал ХХК 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/8421 тоот тушаалаар нөхөн төлбөрт 5,631,711.11 төгрөгийг олгосон.

Ийнхүү нөхөн төлбөр олгож, зээлдэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, цалингийн зээлийн эрсдэлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5- т заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн шаардах эрх нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Иймд хариуцагч С.Бодьсанаагийн даатгалын нөхөн төлбөрт 5,631,711.11 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баян-Өлзий нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Практикал даатгал ХХК нь иргэн С.Бодьсанаад холбогдуулан 5,631,711.11 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. С.Бодьсанаа нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Практикал даатгал ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Практикал даатгал ХХК нь хариуцагч С.Бодьсанаад холбогдуулан 5,631,711.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Практикал даатгал ХХК нь хариуцагч С.Бодьсанаад холбогдуулан 5,631,711.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,057 төгрөгийн тал хувь буюу 52,528.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 52,528.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Ж.БАТМӨНХ