Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02085

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10 197/ШШ2025/02085

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, зүүн наран 6-131 тоотод байрлах Пүрэвдоржийн Рэнцэндорж /РД: УШ96082637/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Цагдаа 2, 30Б байр, 99 тоотод оршин суух Батболдын Баярмаа /РД: АИ89042901/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 889,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Рэнцэндорж нь Б.Баярмаад холбогдуулан 889,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Б.Баярмаа нь 2023.08.05-ны өдөр Novita брэндийн Duri брэндийн Duri-110 загварын 950,000 төгрөгийн үнэ бүхий бидэ суултуурыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 3 хувийн хүү, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр урьдчилгаагүй 4 сарын хугацаатай авсан. Гэтэл хариуцагч нь 2023.10.20-нд 440,000 төгрөг, 2023.12.20-нд 210,000 төгрөг нийт 650,000 төгрөг төлсөн боловч үлдэх үүргийг биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрт 950,000 төгрөг, хүү 1 сарын 28,500 төгрөг*4 = 114,000 төгрөг, алданги 475,000 төгрөг нийт 1,539,000 төгрөгийн үүрэг үүссэнээс хариуцагчийн төлсөн 650,000 төгрөгийг хасаад 889,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Миний бие Батболд овогтой Баярмаа нь П.Рэнцэндоржийн нэхэмжилсэн 889,000 төгрөгийг 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна.гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Рэнцэндорж нь хариуцагч Б.Баярмаад холбогдуулан 889,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 889,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,886 төгрөгийн тал хувь болох 12,943 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,943 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  П.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй Б.Баярмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 889,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,886 төгрөгийн тал хувь болох  12,943 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,943 гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ