Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: С.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А холбогдох 1828000210035 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ан нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Б.М зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

С.Ан нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Б.М зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.А холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч С.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  Шүүгдэгч С.Ам нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Б.Мө биед шалтаг шалтгаангүйгээр санаатай халдаж, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, доод зовхины цус хуралт, уруулын шалбархай гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч С.Ам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Зүүн хамар дээр гарч найзуудтайгаа нэг шил архи уусан. Их монгол зоогруу орж караокены үнэ асуугаад гараад ирсэн чинь манай найзууд муудалцаад зогсож байсан. Гүйгээд очсон чинь нөгөө 2 нь зугтаад явсан” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би Гурвантэс суманд 2018 оны 01 сарын 22-ны өдөр Гурвантэс сум руу найзууд болох Хосбаяр, Энхбаяр, Базаррагчаа нарын хамт чулуу ухахаар очсон. Тэгээд 2 хоног ухах гэж очсон боловч шалгалт байгаад чулуу ухаж чадаагүй. 2018 оны 01 сарын 26 ны өдөр очиж байж байгаад орой нь Их монгол нэртэй караокед орж 1 цаг дуулцгаасан. Тэгж байхдаа хүн бүр 2 лааз пиво уучихаад 22 цаг өнгөрөөгөөд гарч ирсэн. Бидний өмнө Базаррагчаа түрүүлж гарсан байсан. Бид нар араас нь гараад ирсэн чинь Базаррагчаа уг караокены үүдэн дээр 4 залуутай хамт байж байхаар нь би Базаррагчааг явах уу гэж хэлсэн чинь тэнд байсан 4 залуугийн нэг намхан комбинзон өмссөн залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуутай барилцаж авсан чинь хамт явсан хүмүүс тэр залууг салгаад бид нар салаад явцгаасан. ...нөгөө залуу араас ирээд намайг зодсон. Тэгснээ тэр залуу нь хэдүүлээ үзчих үү гээд бид нар дээр ирээд өдөөд байсан. Тэгэхээр нь би тэгвэл үзье \зодолдъё\ гэсэн чинь надтай хамт явсан Хосбаяр намайг боль гээд хориод жаахан холдож байгаад Хосбаяр зугтья гээд зугтаасан чинь миний араас нөгөө комбинзонтой залуу нь гүйж ирээд намайг барьж унагаад миний нүүр лүү хоёр цохиод дээрээс цохиод байсан. Тэгж байгаад би нөгөө залууг хажуу тийш нь унагачихаад босч зугтааж яваад эмнэлэг дээр очиж эмчид нь үзүүлчихээд цагдаа дээр очиж гомдол гаргасан. Тухайн үед миний нүүр хавдсан, дух хэсэгт шалбарсан, уруул бага зэрэг язарсан байсан. Амарсайхан надтай уулзаж миний гомдлыг барагдуулж хохирлын мөнгө болох 100.000 төгрөг өгсөн. Бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, одоо миний зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болсон. Би Баяндалай суманд хөдөө мал дээрээ очихоор явах гэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Хосгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гурвантэс сумын төвд байрлах Их монгол зоогийн газарлуу 21 цаг өнгөрч байхад найзууд болох Мөнхжаргал, Энхбаяр, Базраа бид дөрөв кароакед орж дуулж нэг цаг суусан. Тэгээд нэг хүний хоёр, хоёр пиво захиалж уусан. Тэгээд 22 цаг 30 минутын үед Их монгол зоогийн газраас гарч ирсэн. ЗДТГ-ын хажуугаар би Мөнхжаргалыг аваад явж байхад өмнөөс Их монгол зоогийн газрын гадаа байсан 4 залуу гарч ирээд Мөнхжаргалтай муудалцаад байхаар нь би Мөнхжаргалыг яахын гээд хойшоогоо түлхээд явж байхад нэг залуу нь орж ирээд Мөнхжаргалын нүүрэн хэсэгт цохьсон. Тэгэхээр нь би Мөнхжаргал ахыг аваад цаашаагаа зугт гээд Мөнхжаргалын араас гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Т.Адъяабазар мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гурвантэс сумын төвд байрлах Их монгол зоогийн газарлуу 21 цаг өнгөрч байхад найзууд болох Мөнхжаргал, Энхбаяр, Хосгэрэл бид дерөв кароакед орж дуулж нэг цаг суусан. Тэгээд нэг хүний хоёр, хоёр пиво захиалж уусан. Тэгээд 22 цаг 30 минутын үед Их монгол зоогийн газраас би түрүүлээд тамхи татах гээд гараад ирсэн чинь Гурвантэс сумын иргэн болох Далай нь надтай юу байна гээд мэндэлсэн. Би тэгэхээр нь өө тайвандаа юу хийж явна гээд хэлсэн чинь хажууд нь Fit маркийн автомашины цонхоор Түвшинтөгс нь бас сайн уу юу байна гээд мэндэлсэн би бас өөдөөс нь мэндэлсэн. Тэгээд надтай хамт байсан хэд гарч ирээд бид хэд явах гэсэн чинь Түвшинтөгс, Далайцэрэн хоёртой явж байсан жижиг, намхан комбинзантай залуу нь манай хэдэн найз руу далчигнаад байсан. Тэгээд бид хэд хоёр тийшээ салгаад байсан чинь Далайцэрэн, Түвшинтөгс хоёртой хамт явж байсан жижиг намхан залуу нь далчигнаад буцаж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн чинь комбинзонтай залуу нь далчигнаад Мөнхжаргал ахыг барьж аваад 1, 2 удаа нүүрэн хэсэгт нь цохьсон. Тэгээд Далайцэрэн, Түвшинтөгс хоёр нь найзуудаа аваад бид хэд хоёр тийшээ салаад явсан. ...нөгөө залуучууд хөөе зодолдох уу гээд араас ирэхээр нь бид нар зугтаагаад нэг нэгээрээ салж гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гурвантэс сумын төвд байрлах Их монгол зоогийн газарлуу 21 цаг өнгөрч байхад найзууд болох Мөнхжаргал, Хосбаяр, Бадраа бид дөрөв кароакед орж дуулж нэг цаг суусан. Тэгээд нэг хүний хоёр, хоёр пиво захиалж уусан. Тэгээд 22 цаг 30 минутын үед Их монгол зоогийн газраас гарсан. Гараад ирсэн чинь Базраа нь нэг танихгүй жижиг, намхан залуутай муудалцаад зогсож байсан. Мөнхжаргал ах Базараа дээр яваад очсон чинь хажуунаас нь нөгөө комбинзонтой залуу нь Мөнхжаргал ахыг цохьсон. Тэгээд би явж очоод тэд нарыг салгаад хоёр тийшээ явсан. ЕБСургуулийн хажууд явж байхад ардаас гүйж ирээд нөгөө танихгүй жижиг, намхан залуу нь Мөнхжаргал ахыг бариад авахаар нь би цаашаа гүйсэн. ...Мөнхжаргал ахын нүүр нь хэсэгтээ цус болсон байсан. Хамгийн жижиг намхан комбинзон өмссөн залуу нь зодож, цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч О.Сугир мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орой 19 цагийн үед Э.Далайцэрэн, С.Амарсайхан, Б.Түвшинтөгс бид хэд утсаар хоорондоо ярьж байгаад Б.Түвшинтөгсийн ist маркийн 72-51 УНЯ улсын дугаартай автомашинтай очиж гэр гэрээс нь авцгаасан. Би тэгээд гарч очоод бид хэд Skytel-ын төвийн дээд талын дэлгүүр орж 0.75 литрийн ерөөл нэртэй архи хоёр ширхэг, нэг ундаа аваад Гурвантэс сумын зүүн хамар дээр гарч уусан. 22 цаг өнгөрч байхад Гурвантэс сумын төвд Их монгол зоогийн газрын гадаа ирээд машиныхаа цонхоо буулгасан чинь Базраа нь дүү нар том болчихжээ гээд өөдөөс сонин юм яриад байсан. Би машиндаа суугаад үлдсэн. Б.Түвшинтөгс нь буугаад Базараатай муудалцаад байсан. Тэгээд Базараа, Түвшинтөгс хоёр нь хоорондоо муудалцаад байхаар нь бид нар салгасан чинь Их монгол караоке руу өрөө асуух гэж орсон Амарсайхан гарч ирээд Базараатай хамт явж байсан нэг танихгүй залуугийн нүүрлүү нь цохьсон. Тэгэхээр нь бид нар болиулаад би эргээд машиндаа суусан. ...Амарсайхан нэг залуутай нь зууралдаад газар өнхөрч байхаар нь би салгаад одоо боль гээд авч явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Түвшинтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр орой 19 цагийн үед Э.Далайцэрэн, С.Амарсайхан, О.Сугир бид хэд утсаар хоорондоо ярьж байгаад би тэр гурвыг гэр гэрээс нь өөрийнхөө ist маркийн 72-51 УНЯ улсын дугаартай автомашинтай очиж гэр гэрзэс нь авцгаасан. Би тэгээд гарч очоод бид хэд Skytel-ын төвийн дээд талын дэлгүүр орж 0.75 литрийн ерөөл нэртэй архи хоёр ширхэг, нэг ундаа аваад Гурвантэс сумын зүүн хамар дээр гарч уусан. 22 цаг өнгөрч байхад Гурвантэс сумын төвд Их монгол зоогийн газрын гадаа ирээд би Базараа гэдэг залуутай таараад мэнд ус мэдээд зогсож байсан чинь сүүлдээ Базараа нь манай найз болох О.Амарсайхантай дээрэлхүү харьцаад байхаар нь би уурлаад Базраатай маргалдаад хэрэлдсэн чинь Э.Далайцэрэн нь ирж салгаад Базараа болон хамт явж байсан хүмүүс нь ирсэн. Тэгсэн С.Амарсайхан гэнэт нэг залуугийн нүүрлүү нь цохих шиг болсон. ...эргээд харсан чинь нэг залуу нүүрээ дарчихсан О.Сугир Амарсайханыг цааш нь аваад явж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Э.Далайцэрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ өдөржин унтаж байгаад орой 19 цагийн үед Б.Түвшинтөгс, С.Амарсайхан, О.Сугир нар нь Б.Түвшинтөгсийн ist маркийн 72-51 УЯН улсын дугаартай автомашинтай манай гэрийн гадаа ирсэн. Би тэгээд гарч очоод бид хэд Skytel-ын төвийн дээд талын дэлгүүр орж 0.75 литрийн ерөөл нэртэй архи нэг, нэг ундаа аваад Гурвантэс сумын зүүн хамар дээр гарч уусан. 22 цаг өнгөрч байхад Гурвантэс сумын төвд Их монгол зоогийн газрын гадаа ирээд Амарсайхан караокены өрөө асуух гээд орсон. Тэгээд би гадаа танил Базараа гэдэг залуу их монгол зоогийн газраас гараад ирэхээр нь хальт мэндлээд байж байсан чинь Түвшинтөгс ирээд зогссон. Тэгсэн чинь Базараа чи хэн бэ гээд Амарсайханыг дуудсан чинь Түвшинтөгс уурлаад манай найзыг дээрэлхэх гээд байна уу гэсэн чинь Базараа өмнөөс нь хэрэлдээд тэр хоёр муудалцсан. Тэгсэн чинь Базарааг нэг залуу явах уу гээд ирсэн чинь Амарсайхан тэр залуугийн нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд бид нар боль гээд салгасан чинь нөгөө залуу Амарсайханыг зодно гээд дайрахаар нь бид нар бүгдээрээ тэд нарыг хөөгөөд гүйсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Яллагдагч С.Амарсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найзууд болох Түвшинтөгс, Далайцэрэн, Сугар нарын хамт сумын төвийн зүүн талын овоон дээр гарч 2 шил архи хувааж уучихаад шөнө 22 цаг нэлээд өнгөрөөгөөд сумын төв рүү орж караокед сууцгаая гэж ярилцаад төвд байдаг Их монгол зоогийн газар луу очсон. ...гадаа надтай хамт явсан хүмүүс танихгүй 4 залуутай муудалцаад байх шиг байхаар нь би очоод нөгөө танихгүй залуучуудын хажууд очсон чинь тэр залуучууд сургуулийн зүг рүү зугтаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд сургуулийн үүдэнд нэг залууг нь барьж аваад унагаад дээр нь гараад нүүр лүү нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгсэн чинь Далайцэрэн, Түвшинтөгс нар ирээд намайг боль гээд салгасан. Тэгсэн чинь нөгөө залуу босоод цаашаа зугтаад явсан. Би Мөнхжаргалын нүүрлүү бөгжтэй гараараа хоёр удаа цохьсон. Би Мөнхжаргалаас уучлалт гуйж хохирлыг нь барагдуулж бид эвлэрч гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.30-ны өдрийн №95 дугаар дүгнэлт: 1. Б.Мөнхжаргалын биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд болон доод зовхины зулгаралт, уруулын шалбархай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/

Эвлэрлийн гэрээ 2018.02.14-ний өдөр /хх-ийн 38 дугаар хуудас/

Хохирогч Б.Мөнхжаргалын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/

 согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч С.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч С.А үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч С.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлж болно” гэсэн боловч шүүгдэгч С.Амарсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй, мөрдөн байцаалтын шатанд арилжааны банкуудаас авсан лавлагаагаар  Хасбанк, Капитрон банк, Капитал банк, Голомтзэрэг банкуудад данс эзэмшдэггүй, Хаан банк, төрийн банкинд харилцах данс эзэмшдэг боловч торгох ял биелэгдэх боломжит үлдэгдэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, мөн хуулийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулна” гэснээр прокурорын шатанд эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Сгэр бүлийн байдалд эцэг эх, дүү нарын хамт амьдарч байгаа ба торгох ял оногдуулсанаар торгуулийн ялын биелэлт түүний гэр бүлийн гишүүдэд халдаж болзошгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч С.Амарсайхан нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсайханыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 38 дугаар хуудас/ болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Амарсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000210035 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгчталаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 40-46 дугаар хуудас/

Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Шүүгдэгч  суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.