Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01953

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01953

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нар холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бэлгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Монгол даатгал ХК нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдуулан битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол даатгал ХК нь Сор ХК-ийн 8.8 хувийн хувьцаа эзэмшигч юм. Гэтэл Сор ХК нь хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Чингис хаан банк ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ББГ-2022/БГ/01/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сор ХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, 14,755 м.кв талбайтай газар, тус хаягт хаягт байрлах 20,315 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/02723 дугаар захирамжаар 7,654,202,739 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Сор ХК нь хувьцаа эзэмшигч Монгол даатгал ХК-аас зөвшөөрөл авалгүй дур мэдэн хэлцэл хийсэн нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.2, компанийн дүрмийн 5.2.5, 7.9.4, 7.28.16-д заасныг зөрчсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч

3.1 Банкны төлбөр барагдуулах газар нь төлбөр төлөгч Дабль ти консалтинг ХХК, Сор ХК нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгө нь төлбөр төлөгч Сор ХК-ийн өмчлөлийн хөрөнгө тул Монгол даатгал ХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сор ХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Банкны төлбөр барагдуулах газарт явагдаж байгаа бөгөөд тус газарт хамааралгүй тул нотлох баримт гаргах, тайлбар гаргах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/02723 дугаар захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШЗ2023/00692 дугаар захирамжаар хариуцагч Дабль ти консалтинг ХХК, Сор ХК нараас 7,654,202,739 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй бол Сор ХК-ийн өмчлөлийн эрхий улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах 20,315.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Э-2206005143 дугаартай, 14,775 м.кв талбайтай газар, хариуцагч Дабль ти консалтинг ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх 50-59/

4.2. Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23360856 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. /1хх 60/

4.3. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 23360856/17 дугаар тогтоолоор Сор ХК-ийн өмчлөлийн эрхий улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах 20,315.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Э-2206005143 дугаартай, 14,775 м.кв талбайтай газар, хариуцагч Дабль ти консалтинг ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг битүүмжилсэн. /1хх 67-81/

4.4. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23360856/18 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан. /1хх 82-84/

5. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан байна.

6. Нэхэмжлэгч Монгол даатгал ХК нь нэхэмжлэлдээ хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг оролцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийг эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Монгол даатгал ХК нь Сор ХК-ийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл аваагүй Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэл хийсэн гэх боловч хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй, компанийн дүрэм зөрчсөн гэх боловч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хувьцаа эзэмшигч гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр битүүмжилсэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1,2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Монгол даатгал ХК-ийн Банкны төлбөр барагдуулах газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдуулан гаргасан Сор ХК-ийн өмчлөлийн эрхий улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах 20,315.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Э-2206005143 дугаартай, 14,775 м.кв талбайтай газрыг битүүмжилж, хурааж авсан хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Монгол даатгал ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ