| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00257/И |
| Дугаар | 304/ШШ2025/00210 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00210
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ын Э*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,155,469.77 /нэг сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00257/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...7103228942 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,144,469.77 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 1,155,469.77 төгрөгийг хариуцагч Б.Э*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э*******т холбогдох, 1,155,469.77 /нэг сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 1,155,470 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 192,580 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болохыг дурдаж эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,155,469.77 /нэг сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 192,578 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 192,580 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй болохыг дурдаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 16,141 /арван зургаан мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг Төрийн сангаас, 16,141 /арван зургаан мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА