| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 104/2024/00464/И |
| Дугаар | 193/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2025/00239
2025 04 09 193/ШШ2025/00239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* гудамж, *******од оршин суух, *******ын ******* РД:( *******),
Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* гудамж, *******од оршин суух, *******гийн ******* РД:(), нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , хороо, тоотод оршин суух, гийн РД:(),
Хариуцагч: хороо, ******* хаягт оршин суух, ын РД:() нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 63,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.
Хариуцагч: Д.
Хариуцагч Д.гийн өмгөөлөгч: Г.
Хариуцагч Д.ын итэмжлэгдсэн төлөөлөгч: Д.
оролцож, нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн О.*******, Д.******* нар нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 63,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Талуудын хооронд сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн дугаартай 120 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын дугаартай 328 м.кв эзэмших эрхтэй газрыг хамтад нь 500,000,000 төгрөгийн үнэ төлбөрөөр худалдах, нөгөө талаас дэлгүүрийн орлогоор -р сарын 21-ний өдрөөс эхлэн дахь ББСБ-ын эзэмшлийн 110508655******* дансанд өдөр бүр 1,000,000 төгрөгийг хийх, түүнчлэн Приус-41 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай автомашиныг худалдан авагчийн өмчлөлд 20,000,000 төгрөгөнд тооцож өгөх, 2023 оны 07 сарын 03 өдрөөс дугаар сарын 21-ний өдөр хүртэл өгсөн 17,000,000 төгрөгийг тус төлбөрт тооцох (энэ шилжүүлсэн төлбөр нь түрээсийн гэрээний төлбөрөөс гадна төлбөр болно), мөн худалдан авагчийн өмчлөлийн Улаанбаатар хот, ,, , 1******* орон сууцыг худалдан борлуулж, 100,000,000 төгрөгийг төлбөртөө төлөх байдлаар харилцан тохиролцсон юм. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243.1, 262.1-т заасны дагуу Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15 өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний 3.7-д заасны дагуу ХХК-ийн нэр дээрх архи, тамхины зөвшөөрөлтэй дэлгүүрийг худалдаа үйлчилгээний чиглэлээр 2024 оны 05 сарын 01 өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар түрээслэсэн юм. Түрээсийн төлбөрийг дээрх Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрөөс тусад нь сар бүр төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Түрээсийн гэрээний 3.2 болон 3.2.1-т заасны дагуу 5-10 сар хүртэл 5,000,000 төгрөг, 11-5 сар хүртэл 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцсон юм. Гэвч тус дэлгүүр нь гэрээний 3.7-д заасан архины зөвшөөрөлгүй байсан тул анх гэрээ байгуулсан нөхцөл өөрчлөгдсөн юм. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон боловч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлж байсан.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр буюу өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ хэрэгжүүлэхдээ дэлгүүрийн ашгаас төлөх тухай ярилцсан. Бид анх энэхүү дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа 8 нэр буюу архины тусгай зөвшөөрөлтэй, мөн бусдын барьцаанд хураагдахгүй гэж бодож байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлд дэлгүүр нь архины тусгай зөвшөөрөлгүйн улмаас архи зарах боломжгүй болсон. Түүнчлэн ББСБ-аас хүмүүс ирж, барьцаанд авсан хөрөнгөө лацдана, хураана гэж сүрдүүлж байсан учраас бид 9 сарын сүүлээс төлбөрийг төлөөгүй юм. Энэхүү түрээсийн гэрээ болон Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр анх тохиролцсон нөхцөл өөрчлөгдсөн учраас Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ББСБ ХХК-с эгчийг шүүхэд өгч байгаа тул манай зээлийн барьцаанд байгаа наад дэлгүүрийг суллуулах шаардлага гарч болохыг мэдэгдье. Мөн манай байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр бусдад барьцааны хөрөнгийг түрээслэж болдоггүйг анхаарна уу" гэсэн цахим захидлыг нотлох баримтаар ирүүлсэн.
Худалдагч нь 2024 оны 03-р сарын 15-ны өдөр Түрээсийн гэрээний хугацаа дууссан тул хүлээлгэж өгч, хөрөнгийг буцаан шилжүүлэхийг шаардсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Худалдагч нь Худалдан авагчид "2024 оны 02 сарын 01-ний өдөр гэхэд ажлын байраа чөлөөлнө үү. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул. Д." гэсэн цахим захидлыг ирүүлсэн юм. Худалдан авагч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж байсан тул энэхүү захидлууд нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсныг нотолно. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хувьд төлбөрийг бүрэн төлөхөөс өмнө худалдан авагчийн эзэмшилд шилжүүлдэг. Гэтэл хөрөнгөө буцаан авья гэсэн агуулга нь энэхүү гэрээний үүргээ буцаах агуулгыг илэрхийлсэн гэж ойлгосон. Иймээс бидний хувьд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 63,800,000 (Prius41 маркийн авто машин шилжүүлэн өгсөн төлбөр 20,000,000 төгрөг, ББСБ ХХК-д төлсөн 38,000,000 төгрөг, Худалдагч Д.д 5,800,000 шилжүүлсэн) төгрөгөө нэхэмжилж байгаа юм.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх журамтай тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг худалдагч талд бичгээр хүргүүлсэн. Гэхдээ үүнээс өмнө худалдагч нь гэрээг цуцлах талаар мэдэгдсэн юм. Талуудын хувьд эвлэрэн хэлэлцэх асуудлаар уулзсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд дугаар сарын 21-ний өдрийн тоот гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас гэрээний төлбөрт өгсөн 63,800,000 (жаран гурван сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас гэрээний төлбөрт өгсөн 63,800,000 төгрөгийг гаргуулах юм. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд хавтаст хэрэгт өгсөн баримтууд болох талуудын хооронд хийгдсэн дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр Д.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 120 метр квадрат талбайтай амины орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай 328 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газрыг хамтад нь 500,000,000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч талын зүгээс дэлгүүрийн орлогоор дугаар сарын 21-ний өдрөөс эхлээдны банк бус санхүүгийн эзэмшлийн 110508655******* дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг хийхээр тохирсон. Төлбөрийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс 2012 онд үйлдвэрлэгдсэн, серийн дугаартай Приус-41 маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр тооцож Д.гийн өмчлөлд бол шилжүүлсэн байдаг. Мөн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс дугаар сарын 21-ний өдөр хүртэл өгсөн 17,000,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцоохоор тохирсон. Мөн худалдан авагчийн өмчлөлийн Улаанбаатар хот, 25 дугаар хороо 1******* орон сууцыг худалдан борлуулж 100,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулсан ийм нөхцөлтэй гэрээ байдаг. Гэрээ байгуулахаас өмнө тухайн худалдаж авах гэж тохирсон дэлгүүрийг нэхэмжлэгч Д.*******, О.******* нар нь түрээсэлдэг байсан. Худалдан худалдан авах гэрээний төлбөрөөс тусдаа түрээсийн төлбөрт мөнгө төлдөг байсан. Түрээсийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Түрээсийн гэрээний 3.7-д заасан Тэнүүн Төгөл Дэлгэрэх гэдэг компанийн нэр дээр архи тамхины зөвшөөрөлтэй, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсэлсэн. Түрээсийн гэрээгээр бол манай нэхэмжлэгч нарын хувьд сар бүр тогтмол төлбөрөө төлж байсан. Түрээсийн гэрээний 3.2.1-д заасны дагуу 5 сараас 10 сар буюу зун намрын улиралд 5,000,000 төгрөг, 11 сараас 5 сар буюу өвөл, хаврын улиралд 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр тохирсон байсан. Түрээсийн гэрээний 3.7-д заасны дагуу архины зөвшөөрөлгүй гэдэг шалтгаанаар дэлгүүрийн үйл ажиллагаа доголдсон буюу орлого багассан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан гэрээгээр тохиролцсон нөхцөл байдал өөрчлөгдөж гэрээний үүргийг гэрээний дагуу гүйцэтгэх боломжгүй болсон. Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр буюу өдөр бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ хэрэгжүүлэхдээ дэлгүүрийн ашгаас гэж тохиролцсон. Дэлгүүр нь архиараа орлого олдог үйл ажиллагаагаа явуулдаг бизнес тул архи, тамхины зөвшөөрөлтэй холбоотой асуудал гарч ирснээр орлого бүрэлдэхгүй болж төлбөрийг төлөхөө больсон. Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа 8-н нэр буюу архины зөвшөөрөлтэй дэлгүүр гэж тохирч авсан байдаг. 2023 оны 09 дүгээр сарын сүүлд дэлгүүр нь архины зөвшөөрөлгүйн улмаас архи зарах боломжгүй болсон. Мөн банк бус санхүүгийн байгууллага дээр энэ дэлгүүр нь өөрөө барьцаанд байдаг. Дэлгүүрийн байрыг барьцаанд тавьсан учир банк бус санхүүгийн байгууллагаас байнга хүмүүс ирж лацадна гэдэг сүрдүүлэг дарамт шахалт илэрхийлж эхэлсэн. Иймд нэхэмжлэгч нарын хувьд бол 9 дүгээр сараас эхэлж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрөө төлөхөө больсон.Яагаад гэвэл энэ дэлгүүр нь архины зөвшөөрөлгүй, мөн банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаанд байгаа юм байна гэж үзээд зээлээр худалдан худалдан авах гэрээний төлбөрийг төлөхгүй байсан. Нэхэмжлэгч нарын хувьд гэрээний үүргээсээ татгалзаад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас Д.г шүүхэд өгч байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж байгаа болохыг мэдэгдье ээ гэдэг мессеж ирсэн байдаг. банк бус санхүүгийн байгууллагаас манай байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр бусдад барьцааны хөрөнгийг түрээсэлж болдоггүйг анхаарна уу гэсэн ийм мэдэгдлийн мессежийг өгсөн. Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгөд байхад яагаад гуравдагч этгээдэд ашиглуулаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдсан. Худалдагчийн хувьд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээний хугацаа дууссан түрээсийн гэрээгээ цуцална 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж өг гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Худалдагч Д.гийн зүгээс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авагчид 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэхэд ажлын байраа чөлөөлнө үү гэсэн мессежийг ирүүлсэн. Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж байсан тул энэхүү захидлууд нь гэрээг цуцлахыг мэдэгдсэн баримт байсан. Энэ нь зээлээр худалдан худалдан авах гэрээтэй холбоотой баримтууд юм. Гэрээний татгалзлыг нэхэмжлэгч нар албан бичгээр шуудангаар хүргүүлсэн байдаг. Талууд эвлэрэх тохиролцооны асуудлаар уулзсан. Үүн дээр эвлэрлийн боломж байгаагүй учраас шүүхэд хандсан. Нэхэмжлэлд дурдаж байгаа энэ 63,800,000 төгрөг нь яаж гараад байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 204, 205-д заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа юм. Гэрээний төлбөрт төлсөн Приус-41 маркийн машиныг буцаагаад өөр дээрээ шилжүүлж авъя гэхээр Дөлгөөн гэдэг хүнд Д. бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн нь хавтаст хэргийн баримтаар нотлогддог. Тэгэхээр нэхэмжлэгч нар Приус-41 маркийн машинаа олж авах боломжгүй учир гэрээн дээр тохиролцсон 20,000,000 төгрөгийн төлбөрөө мөнгөөр нь гаргуулж авах зохицуулалтын дагуу 20,000,000 төгрөгийг тооцсон. Мөн банк бус санхүүгийн байгууллагад төлсөн нийт 38,000,000 төгрөг. Энэ нь Д.*******, О.******* нарын дансны хуулга болон, банк бус санхүүгийн байгууллагын хүснэгтээр гаргаж өгсөн баримтаар тогтоогддог. Д.д 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 63,800,000 төгрөгийн төлбөрийг буцаан гаргуулах шаардлагыг гаргаж байна гэв.
2.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.*******, О.******* нараас гаргасан гэрээний төлбөрт өгсөн 63,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. О.*******, Д.******* нар нь дэлгүүрийг түрээслээд түрээсийн гэрээтэй явж байх хугацаандаа өөрсдөө дэлгүүрийг зээлээр худалдаж худалдан авах хүсэлт гаргасан байдаг. Тэрнээс биш Д., Д. хоёр аваач гэж гуйгаагүй. О.*******, Д.******* нар нь дэлгүүрийн байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгааг түрээсэлж байх хугацаандаа болон худалдаж авах гэж байхдаа мэдэж байсан. Банк бус санхүүгийн байгууллагын захиралтай уулзаад бид нар худалдаж авах гэж байгаа юм худалдагч талын өмнөөс сар бүр төлөлт хийгээд явна гээд тохирсон. Тийм үйл явдал болсон атал нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг мэдээгүй байсан мэт яриад байна. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч нар дэлгүүрийг худалдаж авъя гээгүй байсан бол аль эрт энэ дэлгүүр зарагдах боломжтой байсан. Хамгийн эрэлт хэрэгцээтэй байршилд Гүвээтийн ам гэх суурийн газар ганцхан байдаг маш цэвэрхэн тохилог бүх зөвшөөрөл нь байдаг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг зам дагуу дэлгүүр зар тавиад л бараг 14 хоногийн дотор зарагдах байсан. Өнөө маргаашгүй бэлэн мөнгөөр зарагдах гэж байхад нь О.*******, Д.******* нар нь өөрсдөө авъя гэсэн. Тэгээд эдгээр хүмүүс өөрсдөө хоорондоо тохирсон. Энэ хооронд өнөөдрийг хүртэл алдагдсан боломж гэж байна. Д., Д. нар нь дэлгүүрээ зарчихсан байсан бол өнөөдөр цаг зав, мөнгө, төгрөг, хөрөнгө, санхүү бүх юмаараа хохирохгүй байсан. Тэгэхээр алдагдсан боломжийн талаар энэ дээр бас ярих нь зүйтэй байх. Зээлийг өдөр бүр 1,000,000 төгрөг төлөөд явж байсан. Зээл төлөхөө больсон шалтгаанаа архины зөвшөөрөлгүй болохоороо архи зарахгүй ашиг орлого нь багассан болохоороо гэж байна. Ашиг олохоороо мөнгийг чинь төлөөд, ашиг олохгүй болохоороо банк бусын чинь зээлийг төлөхөө больё оо гэж тохироогүй. Зээлээр худалдаж худалдан авах гэрээ, Тэнүүн дэлгэрэх төгөл цэцэрлэгийнхээ компанийн эрх шилжүүлэх талаар яригдаад явж байхад архи пивоны тусгай зөвшөөрлийг өөрсдөө хөөцөлдөөд ном журмынхаа дагуу авах ёстой байсан. Д.*******, О.******* гэх хоёр хүнээс болоод 2023 оны 09 сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл бараг 8 сарын хугацаанд 199 хоног зээлээ төлөөгүй тул банк бус санхүүгийн байгууллагад бид өнөөдөр найдваргүй зээлдэгчийн хэмжээнд хүрээд хөрөнгөө хураалгах хэмжээнд хүрчихсэн байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.6-д хүлээсэн үүргээ худалдан авагч зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээсээ татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч учирсан хохирол зардлаа нэхэмжлэх эрхтэй мөн гэрээний 5.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал маань биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол зардлыг худалдан авагч хариуцна гэж заасны дагуу учирсан хохирол болох 199 хоног зээлийг төлөөгүй буюу 199.000.000 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. 2024 оны 12 сарын 10-нд гэрээний үүргээ зөрчсөн талаар бид мэдэгдсэн байдаг. О.*******, Д.******* нараас 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлээр худалдан худалдан авах гэрээнийхээ үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн алдагдсан боломжийн талаар ярьсан. Дэлгүүрийнхээ барилга байшингийн элэгдэл хорогдол учирч гэмтээсэн бусад зүйлсийн талаар энд дурдаагүй. Өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй компани дээр дур мэдэн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын баримт шивэгдээд явж байгаа. Иймд нэхэмжлэгч нараас 199,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д. миний бие О.******* нараас гаргасан нэхэмжлэлийг гардан аваад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч О.******* нар нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 63,800,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл гэрээний хавсралтын 3-2-н 1-д дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ББСБ ХХК-ийны 110508655******* дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг хийх үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй. Тус Гэрээгээр хэрэв О.******* нар энэ үүргээ биелүүлэхгүй, зээлээр худалдан авч чадахгүй болох нөхцөлд ББСБ-д төлсөн төлбөр, бусад төлбөрөө буцаан шаардахгүй гэж тохирсон байдаг.
Мөн нэхэмжлэгч нар нь ББСБ ХХК-ийны 110508655******* дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй бөгөөд үүнийг тус байгууллагаас тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн миний хувьцаа эзэмшдэг ХХК-ны кассын машиныг ашиглаж хүнсний дэлгүүрийнхээ бүхий л барааг зарсан байх бөгөөд миний эзэмшлийн компанийн нэр дээр борлуулалт хийснээс болж миний бие Татварын албанд өртэй болсон тул түүнийг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.*******, О.******* нартай 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдаж худалдан авах гэрээг хийсэн. Үүний өмнө зарын дагуу түрээсэлсэн. Гэхдээ би өөрийн эд хөрөнгийг худалдаж борлуулах эрхийнхээ дагуу банк бус санхүүгийн байгууллагынхаа зээлийг төлөхийн түрээслэх хугацаандаа худалдсан ч түрээсийн гэрээнийхээ дүрэм журмын дагуу тэр хүмүүсийг хохиролгүй болгож гаргах байсан. Манай дэлгүүрийг авах сонирхолтой гадна дотнын хүмүүс, бас банкныхан ч очиж байсан. Хүмүүс үзэж байхад тухайн үедээ түрээслээд сар болоогүй байхад бид хоёр худалдаж авъя аа гэдэг саналыг тавиад гэрээгээ албан ёсоор бичгээр дугаар сарын 21-ний өдөр хийсэн. Миний хувьд түрээслэх хугацаанд түрээсээр ажиллуулж байгаад худалдах худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас би дараах шаардлагуудыг тавьсан. Би архи тамхины тусгай зөвшөөрлийг түрээслэх хууль зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ тухайн үед архи тамхины тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан ч сунгалт нь Монгол улс даяараа шинэчлэлд ороод удаашралтай л байсан. Манай дэлгүүрийн архи тамхины зөвшөөрөл сунгагдаад гарчихсан байгаа. Үүнийг худлаа буруу тайлбар гэж үзэж байна.
Ингээд зээлээр худалдаж худалдан авах дугаартай гэрээ хийсний дагуу Д. би ажил амьдрал цаг заваа зохицуулаад худалдаж борлуулсан гэсэн итгэл үнэмшилтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Солонгос улс руу эрүүл мэндийн шалтгаанаар зорьсон. Д.*******, О.******* нар нь миний өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад өдөр болгон 1,000,000 төгрөг төлөх байсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Би гадаадад эмчилгээтэй байсан учраас төлбөрөө төлөхөө больсон шалтгааныг мэдээгүй. 12 дугаар сарын 29-ний өдөр би монголд ирсэн. Энэ хугацаанд надад төлөх төлбөрөө 1 сар л төлөөд зогсоочихсон байсан. 12 дугаар сарын хорин хэдэнд аас надтай холбогдож чадахгүй байсан учраас зээл хийж байсан хүмүүс рүү холбогдсон байдаг. Тухайн хүмүүс шалтгаангүйгээр надад төлөх ёстой байсан төлбөрөө хийгээгүй байсан. Д.******* О.******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас харахад худалдах худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллага барьцаанд байгаа гэдгийг гэнэт мэдсэн мэтээр тайлбарлаж байна. Бид гурав гурвуулаа очоод банк бус санхүүгийн байгууллагын Болормаа захиралтай уулзаад энэ хүмүүс манай байрыг худалдаж авч байгаа юм аа миний төлөх төлбөрийг өдөр болгон 1,000,000 төгрөг хийнэ гэж хэлсэн. Өдөр бүр 1,000,000 төгрөг хийх саналыг Д.*******, О.******* нар өөрсдөө гаргасан. 8 дугаар сарын 21-ний өдөр гэрээг нотариатаар батлуулаад О.******* би одоо өнөөдрөөс эхлээд 1,000,000 сая төгрөгөө шилжүүлье гээд шилжүүлсэн. Гэрээ дээр бүгд байгаа, хоёр өрөө байраа өгнө гээд. Нэхэмжлэгч нарын шаардлагыг харахад архи тамхины зөвшөөрөлгүйгээс архи зарж чадахгүй орлого олох боломжгүй болсноор зээлийнхээ гэрээнээс татгалзсан шалтгаанаа бичсэн байна. Энэ бол үндэслэлгүй. Яагаад гэвэл би худалдахдаа компаниа тэр чигээр нь үл хөдлөх хөрөнгөтэйгөө 500,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байдаг. Архи тамхины зөвшөөрөлгүйгээс архи зарж чадахгүй орлого олох боломжгүй гэсэн ийм худлаа тайлбар тавиад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Архи тамхи зараад ашиг орлого маш сайтай байсан шалтгаан нь манай компани 20,912,000 төгрөгийн татварын өртэй байгаа. Нэхэмжлэгч нарт гэрээ хийсэн манай компанийн регистрийн дугаар бүх юм байгаа учраас өнөөдрийг хүртэл худалдан авалт хийх бүрдээ манай компанийн регистрийг хийгээд нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын баримт бичүүлээд яваад байдаг. Одоо манай компани Нийслэл хотын Татварын албанд 4,792,505 төгрөгийн өртэй, нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар нь болохлоор 16,120,000 төгрөгийн баримтууд хавсаргасан байгаа. Энэ нь эдийн засгийн хуулиар бол маш том зөрчил тул цагдаад өргөдлөө өгөх гэж байгаа. Солонгос улсад байхдаа тухайн хүмүүсийг төлбөрөө төлөөхөө зогсоосон шалтгааныг мэдээгүй үүнийхээ баталгаа болгож гадаад паспортынхаа хуулбарыг нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргасан байгаа. Монголд ирээд 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эмнэлгээс гарсан бүх баримтуудаа хэрэгт хавсаргасан. Хариуцагч нар нь энэ хугацаанд гэрээнээс албан ёсоор татгалзаагүй надад гэрээний үүргээ 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш биелүүлээгүй. Иймд Д.*******,О.******* нар нь гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй дээрх шалтгаан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хариуцагч Д. сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Л. миний бие дугаар сарын 21-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ иргэн О.*******, Д.******* нартай байгуулсан байдаг. Тус гэрээний хавсралтын 1-д дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ББСБ ХХК-ий Голомт бакны 110508655******* дансанд өдөр бүр 1,000.000 төгрөг хийж байхаар О.*******, Д.******* нар үүрэг хүлээсэн. Гэтэл энэхүү үүргээ биелүүлээгүй явж байсан байх бөгөөд өөрөөр хэлбэл 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нийт 199 хоног төлөөгүй байна.
Тус гэрээний 4 дугаар зүйлийн 4.6-д Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол, зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус заасан. О.*******, Д.******* нар нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан шаардах тухай албан мэдэгдлийг ирүүлсэнийг шуудангаар хүлээн авсан бөгөөд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаар О.*******, Д.******* нар нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг мэдсэн.
Иймд О.*******, Д.******* нараас дугаар сарын 21-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 199,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бичгээр гаргасан тайлбар өгөөгүй болно.
Хариуцагч Д.гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлүүдийг хэлж нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна. Нэгдүгээрт тухайн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх хөрөнгө маань ямар нэгэн байдлаар эрхийн зөрчилтэй, доголдолтой байсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ байгуулахад үл хөдлөх хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллага дээр зээлийн барьцаанд байсан болох нь нотлох баримтыг шинжлэн судлахад тодорхой болж байна. Нэхэмжлэгч Д.*******, О.******* хоёр голомт банк руу 47,000,000 төгрөг төлсөн бэ гэхээр тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас суллах зорилготой байсан. Үүнийгээ хариуцагч Д., Д.тай нартай тохиролцоод энэхүү үйл ажиллагаа явагдсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдаад байгаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсан нь эрхийн зөрчилтэй гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Барьцаанд байгаа ямар нэгэн эд хөрөнгийг зарж борлуулж болно. Барьцаанаас чөлөөлөх процесс маань явагдаж байсан нь тодорхой байна. Нэхэмжлэгч нар маань 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл өдөр болгон 1,000,000 төгрөг төлсөн байдаг. Ингээд гэрээнийхээ үүргийг биелүүлж явж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зогсоон байдаг. Зогсоосон талаараа албан ёсоор Д., Д. нарт мэдэгдээгүй байдаг. Хэзээ мэдэгдсэн бэ гэхээр сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн нь үнэн үү, бичиг илгээсэн нь үнэн үү гэж асуухад үнэн гэсэн. Тэгэхээр бүхэл бүтэн 7-н сарын дараа Д., Д. нарт энэ үл хөдлөх хөрөнгийг авахаа болилоо харин банк бус санхүүгийн байгууллагад төлсөн мөнгө, машиныхаа мөнгө бусад гарсан зардал, Д.д өгсөн мөнгөө авъя гэдэг. Ийм шаардлага тавиад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрхийн зөрчилтэй байсан гэдгийг тайлбарлахдаа Архи тамхины зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан байсан. Ийм учраас энэ үл хөдлөх хөрөнгө бол эрхийн зөрчилтэй гэж үзээд байна. Шинжлэн судлах явцад тухайн Архи тамхины зөвшөөрөл бол Тэнүүн дэлгэрэх төгөл гэдэг компани дээр байсан юм байна. Энэ компани бол зээлээр худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, гэрээнд оролцоогүй тухайн компани дээр гарсан архи тамхины зөвшөөрлийг иргэн Д.*******, О.******* хоёр өөрсдийнхөө нэр лүү шилжүүлэх боломж байхгүй. Өөрсдөө шинээр архи тамхи худалдах зөвшөөрлийг авах боломж бол нээлттэй байсан. Үүнийгээ ашиглаагүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй. Хоёрдугаарт: Үл хөдлөх хөрөнгийг эрхийн зөрчилтэй байсан гэж үзэх бол үндэслэл болохгүй. Түрээсийн гэрээг хамаатуулж яриад байна. Түрээсийн гэрээгээрээ орлогоо олж төлбөрийг төлөх ёстой байсан гэж яриад байна. Түрээсийн гэрээ бол тусдаа Тэнүүн дэлгэрэх төгөл гэдэг компанитай байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээ жилийн хугацаанд хэрэгжээд түрээсийн төлбөрийг 100 хувь түрээслэгч тал төлөөд жилийн хугацааны дараа түрээсийн гэрээ дуусгавар болоод дуусчихсан. Үүн дээр хоёр тал бол маргаан үүсгээгүй. Түрээсийн гэрээ хэрвээ түрээсэлж байсан нөхцөлд архи, тамхины асуудал зөрчилтэй гэж байгаа бол тухайн үедээ энэ талаараа тодорхой шаардлага түрээслэгч Д., Д. нарт болон албан ёсны түрээслээд байгаа Тэнүүн дэлгэрэх төгөл гэдэг компанидаа тавиад асуудлыг шийдчих боломж байсан. Тэр боломжийг тухайн үедээ гаргаагүй нь жилийн хугацаанд түрээслээд ашиг орлогоо олоод явсан гэдгийг харуулж байна. Банк бус санхүүгийн байгууллага хүрч ирээд тухайн үл хөдлөх хөрөнгийг хураана гэж дарамталж айлган сүрдүүлсэн тухайн үл хөдлөх хөрөнгийг эрхийн зөрчилтэй байсан гэж яриад байна. Тийм үндэслэл байхгүй. Банк бус санхүүгийн байгууллага тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан бол зээлийн гэрээнийх нь дагуу төлбөрөө шаардах эрхтэй. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй бол шууд банк бус санхүүгийн байгууллага тухайн үл хөдлөх хөрөнгө дээр очоод гүйцэтгэх ажиллагаа явуулаад, үл хөдлөх хөрөнгийг нь хурааж лацдах битүүмжлэх эрх ч угаасаа байхгүй, хуулиараа ч хориотой. Энэ бол Монгол улсын Шүүхийн шийдвэрүүд гарч байж хүчин төгөлдөр болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага тийм мессеж явуулсан. Тийм учраас эрхийн зөрчилтэй гээд байгаа нь бас өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан зүйл заалтууд дээр тайлбар өмгөөллийнхөө дүгнэлтийг хэлье. Энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаар бол болзол тавьж хийсэн гэрээ болчхож байгаа юм. Тодорхой хугацаанд төлнө. Д.*******, О.******* нар 500,000,000 төгрөгийг төлөөд дуусахад Д. нь тухайн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******, О.******* нарт шилжүүлж өгөх үүрэгтэй ийм болзлууд тавигдаж хийгдсэн гэрээ. Энэ болзлууд 9 сар хүртэл хэрэгжээд ямар ч асуудалгүй явж байгаад Д.*******, О.******* нар нь гэнэт төлбөр төлөхөө болиод зогсоочхож байгаа юм. Тэрийгээ бол бүхэл бүтэн 7-н сарын дараа 4 сарын 10-нд мэдэгдэж байгаа юм. Яагаад төлбөр төлөхөө зогсоосон бэ гэхээр нэхэмжлэгч тал ярихдаа энэ бол доголдолтой эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгө байсан. Архи тамхины зөвшөөрөл нь дууссан гэдэг үндэслэлүүд хэлдэг. Эдгээр тайлбарууд нь ямар ч үндэслэлгүй юм. Тухайн худалдах, худалдан авах гэрээнийх нь дагуу үүргээ биелүүлэхгүй зогсоосон буруу нь худалдан авагчид байна. Хэрвээ худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй бол яах вэ гэдгийг энэ гэрээндээ бол тодорхой дурдаад өгчихсөн байна. Зээлээр худалдаа, худалдан авах гэрээний 4.6-д энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж үл хөдлөх хөрөнгөө буцаан авч учирсан хохирол зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа юм. 4.6-д хэн гэрээнээс татгалзах вэ гэдгээ заагаад өгчихсөн. Иргэний хуулийн 250 дугаар зүйл дээр гэрээнээс татгалзах, аль нэг тал гэрээнээс татгалзах бол гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. 204 дүгээр зүйлийн 204,2-т хууль болон гэрээнд өөрөө заагаагүй гэсэн заалт байдаг. Тэгэхээр гэрээндээ заагаад өгчихсөн байна. Гэрээн дээрээ худалдагч тал нь гэрээнээс татгалзаж болно. Худалдан авагч тал тэрнээс татгалзах асуудал энд бичигдээгүй байна. Энэ нь хуулийнхаа зүйл заалтаар тодорхой байна. 4.6-д худалдан авагч үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал учирсан хохирол зардлаа нэхэмжлэх эрхтэй заасан энэ заалтынхаа хүрээнд сөрөг нэхэмжлэлийг Д.гийн зүгээс гаргасан. Д. өөрийнхөө учирсан хохирол, алдагдсан боломжийг юу гэж тооцож байна гэхээр худалдан авагч тал нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс үүргээ биелүүлэхгүй, мэдэгдэхгүйгээр зогсоосон, Зогсоосноос хойш зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзлаа гэдгийг 4 дүгээр сарын 10-ны өдөр бичиг өгөх хүртэлх хугацаанд 1,000,000 сая төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага төлөх ёстой гэсэн тооцооллыг гаргаж 199,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж харж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.1, 5.2, 5.3-т хариуцлагын талаар зааж өгсөн. Хуулиар хориглоогүй бол гэрээг бол хуулийн хүрээнд яаж ч байгуулж болно. Гэрээний чөлөөт байдлынхаа хувьд талууд бие биетэйгээ зөвшилцөөд гарын үсгээ зураад нотариатаар орчихсон учир тухайн үедээ тохиролцсон гэрээ гэж үзнэ. 5.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол зардлыг худалдан авагч хариуцна гээд заагаад өгчихсөн. 5.2-д үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг хариуцна. 5.3-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гээд ингээд заагаад өгсөн. Тэгэхээр энэ хариуцлага дээр юу гэж заасан бэ гэхээр худалдан авагч бол үүргээ биелүүлээгүй бол худалдагч талд хохирлыг төлөх үүрэгтэй гэдгийг талууд хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан байна. Ийм учраас нэхэмжлэгч талын нэхээд байгаа банк банк бус санхүүгийн байгууллагад төлсөн гучин хэдэн сая төгрөг, приус-41 автомашины хорин хэдэн сая төгрөг хариуцагч Д.д өгсөн 5,800,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж харж байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэгч тал өөрөө гэрээнд заасан 4.6, 5.1, 5.2, 5.3-т заасан үүргээ биелүүлээгүй учир хариуцагч Д., Д. нарт учирсан алдагдсан боломж буюу гарсан бодит хохирол 199,000,000 төгрөг өгөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 476,950 төгрөг төлсөн баримт (1хх-3х), Д., Д., О.*******, Д.******* нарын дугаар сарын 21-ний өдөр байгуулсан дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ (1хх-5-6х), Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-7х), Д.гйин эзэмшилийн Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 120 м.кв талбайтай амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь (1хх-8х), Д., Д.******* нарын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ (1хх-9-10х), ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх-11-12х), Д., Д.*******, О.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар (1хх-13-14х), О.*******, Д.******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан шаардах тухай (1хх-16х), Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулгын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хариу хүргүүлэх тухай бичиг (1хх-18х), Монгол шуудан ХК-ий 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18/258 дугаартай тодорхойлолт (1хх-19х), 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудас (1хх-21х), ХХК-ий 2024 оны 03 дугаар сарын 15-ы өдөр О.*******, Д.******* нарт хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай (1хх-22х), О.*******ийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-23-62х), О.*******ийн дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-63-103х), О.*******ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-104-132х), О.*******ийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртлэх харилцах дансны харилцагчийн дансны хуулга (1хх-133-151х), О.*******ийн дугаар данснаас дугаар даснанд мөнгө шилжүүлсэн шилжүүлэгийн баримт (1хх-152-159х), Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (1хх160-162х), Д.гийн дугаараас ирүүлсэн мессеж (1хх-163-166х), Болороо Тунамал гэх нэртэй 99090689 дугаараас илгээсэн мессэж (1хх-167-169х), фото зургийн үзүүлэлт (1хх-170-171х), нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (1хх-187х) О.*******, Д.******* нараас А.т олгосон итгэмжлэл (1хх-188-189х), нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт (1хх-209-218х), нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт (2хх-11х) зэргийн шүүхэд өгсөн.
Хариуцагч тал нотлох баримтаар: Д.ын хариу тайлбар (1хх-178), Д.гийн хариу тайлбар (1хх205х), Д.гийн гэрч оролцуулах тухай хүсэлт (1хх-224х), Д.ын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт (1хх-249х), Д., Г. нарын 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн №21 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, (2хх-1х), Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ (2хх-23х), Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1хх-22х), Б.О-д олгосон итгэмжлэл (1хх23-24), Д.гийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл (2хх-41х), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (2хх-42х), ХХК-ий 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.*******, Д.******* нарт хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай (2хх-43х), зээлийн дансны хуулга (2хх-44-45х), Татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт (2хх-46-47х), ХХК-д олгосон Батламж (2хх-48х), Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт (2хх-49), ХХК-ий 03-014 дугаартай спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл (2хх-50х), Д.гийн шүүхэд гаргаж өгсөн баримтын жагсаалт (2хх-51х), Д.ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (2хх-95х), Ачлал-Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт (2хх-96х), Д.гийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар (2хх-131-132х), Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт (2хх-133х), Татварын албаны аж ахуй нэгж байгуллагын тодорхойлолт (2хх-134х), Д.гийн гадаад пасспортны ноиариатаар батлуулсан хуулбар хувь (1хх-135х), зэрэг нотлох баримтыг өгсөн болно.
Шүүхийн журмаар Ерөнхий газараас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2-4в/4957 дугаартай албан тоот, ББСБ ХХК, Д. нарын байгууласан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ (2хх-17-30х), 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар хувь (2хх-31-34х), Зээл, хүү төлөх төлбөрийн хуваарь (2хх-35х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан зээлийн нэмэлт оруулах гэрээний хуулбар хувь (2хх-36х), ББСБ ХХК, Д. нарын зээл хүү төлөх төлбөрийн хуваарийн хуулбар хувь (2хх-37х), ББСБ ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай албан тоот (2хх-52х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005 дугаар зээлийн гэрээний хуулбар хувь (2хх-53-55х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (2хх-56-59х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005-1 дугаар зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ (2хх-60х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь (2хх-61-62х), Зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн хуулбар хувь (2хх-63х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнийн барьцааний гэрээний хуулбар хувь (1хх64-66х), ББСБ ХХК, Д. нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн -1 дугаартай зээдийн нэмэлт өөрчлөлт орулах гэрээний хуулбар хувь (2хх-67х), Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №18 дугаар албан тоот баримтууд (2хх82-89), ББСБ ХХК-ий 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай албан тоот (2хх-990х), Д.гийн эзэмшилийн Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 328 м.кв талбай дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь (2хх-91х), Төрийн банкнаас Д.гийн эзэмшилийн Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 120 м.кв талбайтай амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь (2хх-142х), Д.гийн эзэмшилийн Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 120 м.кв талбайтай амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206058931 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний уулбар хувь (2хх-143х), Д.гийн эзэмшилийн Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 328 м.кв талбай дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь (2хх-144х), Төринй банк ХК, Д., Д.Дөлгөөн нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай зээдийн гэрээний хуулбар хувь (2хх-115-116х), Төрийн банк ХК, Д. нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар хувь (2хх-117х), 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 38000012024-02 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар хувь (2хх118-119х), Төрийн банк ХК, Д. нарын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ (2хх-120-121х), Төрийн банк ХК, Д. нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ (2хх-121-127х) зэрэг баримтыг цуглуулсан байна.
Харин Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШЗ2024/02360 дугаартай захирамжаар хариуцагч Д.г шүүхэд цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.*******, О.******* нар нь Д., Д. нартай зээлээр худалдах, худалдан авах гэрээг дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд архи борлууах зөвшөөрөл байхгүй улмаас гэрээний нөхцөл өөрчлөгдсөн. Гэрээний үүрэгт сар бүр 1,000,000 төгрөг төлөх үүргээ хэрэгжүүлэхдээ дэлгүүрийн ашигаас төлөх тухай ярилцсан. Анх гэрээ хийх үед уг дэлгүүрийг 8 нэр буюу архины тусгай зөвшөөрөлтэй, бусдын барьцаанд хураагдахгүй гэж бодож гэрээ хийсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлд дэлгүүр нь архины тусгай зөвшөөрлгүйн улмаас архи зарах боломжгүй болсон. Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагаас хүмүүс ирж барьцаанд авсан эд хөрөнгөө хураана, лацдана гэж сүрдүүлсэн учраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ 9 сарын сүүлээс төлбөрийг төлөөгүй, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Өнөөдрийг хүртэл удаа дараа гэрээг цуцлах талаар мэдэгдэж байсан боловч хөрөнгөө буцаан авах мэдэгдэл нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ буцаах агуулагыг илэрхийлсэн гэж ойлгосон. Иймээс Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн (Приус 41 маркийн авто машин шилжүүлэн өгсөн төлбөр 20,000,000 төгрөг, ББСБ ХХК-д төлсөн 38,000,000 төгрөг, хариуцагч Д.д шилжүүлсэн 5,800,000 төгрөг), нийт 63,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзлын үндсэлэлээ: нэхэмжлэгч нар тус зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний хавсралтын 3.2-н 1-д дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ББСБ-нны 110508655******* дансанд өдөр бүр 1,000,000 төгрөг хийх үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй. Тус гэрээгээр хэрэв О.******* нар энэ үүргээ биелүүлэхгүй, зээлээр худалдан авч чадахгүй болох нөхцөлд ББСБ-д төлсөн төлбөр, бусад төлбөрөө буцаан шаардахгүй гэж тохирсон байдаг.
Мөн нэхэмжлэгч нар нь ББСБ-нны 110508655******* дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Мөн миний хувьцаа эзэмшдэг ХХК-ий кассын машиныг ашиглаж хүнсний дэлгүүрийнхээ бүхий л барааг зарсан байх бөгөөд миний эзэмшлийн компанийн нэр дээр борлуулалт хийснээс болж миний бие Татварын албанд өртэй болсон хэмээн маргадаг.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Талууд дугаар сарын 21-ны өдөр дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.гийн эзэмшилийн Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлах Буга-9 дүгээр гудамж, 1а тоот, 328 м.кв иргэний эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүргийн хороо, Буга 9 дүгээр гудамж, 1а тоотод байрших 120 м.кв талбайтай амины орон сууц буюу (8 нэрийн барааны дэлгүүр) үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагч буюу нэхэмжлэгч нар нь 500,000,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгч төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр талууд тус тус харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.
4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2012 онд үйлдвэрлэгдсэн, серийн дугаартай Приус-41 маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр тооцож Д.гийн өмчлөлд бол шилжүүлсэн. ББСБ ХХК-д төлсөн нийт 38,000,000 төгрөг, Худалдагч Д.д шилжүүлсэн 5,800,000 төгрөг, нийт 63,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь (1хх-23-153х) авагдсан банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.Талуудын байгуулсан дугаар сарын 21-ны өдрийн дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж гэрээг байгуулсан байна.
7.Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн дагуу хариуцагч Д., Д. нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасанаар эрхийн зөрчилгүй хөрөнгө нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт хүлээлгэн өгөх үүрэгтэй бол нөгөө талаас нэхэмжлэгч О.*******, Д.******* нар нь гэрээнд заасан үнийг хариуцагч талд төлөх үүрэг тус тус байжээ.
8.Хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч О.*******, Д.******* нь талуудын байгуулсан гэрээний 3.2-т зааснаар 63,8000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэгч О.*******, Д.******* нарыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэж үзнэ.
9.Амины орон сууц буюу 8 нэрийн барааны дэлгүүр буюу Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 328 м.кв талбай дугаартай Иргэний газар эзэмших гэрчилгээ (2хх-112х), Хан-Уул дүүргийн хороо, , од байрших 120 м.кв талбайтай амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө (2хх-91) зээлээр худалдах, худалдах авах гэрээг байгуулах үед хариуцагч нар нь эрхийн зөрчилтэй буюу Тунамал капиатал ББСБ ХХК-ийн барьцаанд баьцаалагдсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс хариуцагч Д., Д. нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ хуульчилсан байна.
11.Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан. Хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Харин хариуцагч тал эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Л.*******, Д.******* нар нь дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч нартай байгуулсан дугаар сарын 21-ны өдөр дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байна.
12.Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 63,800,000 төгрөгийг буцааж, нэхэмжлэгч Л.*******, Д.******* нарт төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
13.Талуудын байгуулсан дугаар сарын 21-ны өдөр дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь эрхийн догдолтой учраас нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагч Д. гийн дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 119,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,950 төгрөг, хариуцагч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 476,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Д., П. нараас дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 63,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Д.гийн дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 119,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476,950 төгрөг, хариуцагч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 476,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******, Д.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН