| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/00258/И |
| Дугаар | 193/ШШ2025/00246 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/00246
2025 04 11 193/ШШ2025/00246
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* тауэр, *******,*******од байрлах, ******* ББСБ ХХК РД://-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* хороо, *******,од оршин суух, ийн РД://-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 559,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. ... Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь овогтой -тай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 68092 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 305,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан.
Хариуцагч П. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар:
1. тоот зээл 2022 оны 07 сарын 10-ны өдөр дуусаж үндсэн зээлээс үлдэгдэл дүн 559,561 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 665 хоногийн хүү 371,846 төгрөг + шимтгэл 0 төгрөгөөс хүүнд төлсөн 117,285 төгрөгийг хасаж нийт хүү 254,561, Нийт дүн 559,561 төгрөг болсон. Үндсэн зээл 305,000 төгрөг, нийт хүү 254,561 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг нийт 559,561 (таван зуун тавин есөн мянга таван зуун жаран нэг) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү....... гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБХХК-ий нэхэмжилсэн 559,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо.. гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБХХК-ий нэхэмжилсэн 559,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаврыг ойлголоо... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 559,561 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 559,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17,740 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,870 төгрөгийг улсын төсвөөс, 8,870 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч П. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий нэхэмжлэлтэй, Д.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 559,561 (таван зуун тавин есөн мянга таван зуун жаран нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,740 (арван долоон мянга долоон зуун дөч) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,870 (найман мянга найман зуун дал) төгрөгийг улсын төсвөөс, 8,870 (найман мянга найман зуун дал) төгрөгийг хариуцагч П.гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН